Дорнод аймгийн мэдээллийн сайт

Шилдэг технологийг Монголдоо суурьшуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

11-16

Монголд анх удаа ХАБ-ын бүтээгдэхүүн болох хамгаалалтын нүдний шил, хамгаалалтын малгай үйлдвэрлэж буй “Хэрлэн Байдраг” ХХК-ийн захирал Б.Булгантай ярилцлаа.

Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Намайг Баатарсүхийн Булган гэдэг. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өссөн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Уул уурхайн салбарт ажилладаг.

Компанийнхаа тухай товчхон дурдвал?
Энэ үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 1 дүгээр сард анх “Хэрлэн Байдраг” ХХК-г байгуулж байсан. Манай нутгийнхан Хэрлэн голоо хүндэлж биширч явдаг учир компанийн нэрээ Хэрлэнгээрээ овоглосон.

2018 оны 07 дугаар сард Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хамтран зохион байгуулсан “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” сэдэвт чуулга уулзалтын үеэр Монгол улсын хамгийн том алт зэсний компани болох “Оюу Толгой” ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

11-16

Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон шалтгаан нь юу вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал нь хүний эрүүл мэнд амь настай шууд хамааралтай тул бүхий л салбарын гол анхаарал хандуулах сэдвийн нэг байдаг. Тиймээс ХАБ-ын хэрэгслүүдийн чанар маш өндөр байх шаардлагатай. Импортын зарим бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй тул аюулгүй байдлын стандартыг хангах эсэх нь эргэлзээтэй байдаг.

Иймээс бид олон улсын стандарт хангасан Хамгаалалтын хуванцар нүдний шил, Хамгаалалтын хуванцар малгай буюу Каск-ганх удаа Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн. Үүнээс өмнө манай улс энэ төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор хэрэгцээгээ хангадаг байсан юм. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийн давуу талыг бол бид бүгд мэднэ. Хэрэглэгчээс үйлдвэрлэгчрүү шилжих нь бидэнд чухал байгаа.

Таны ажил хөдөлмөрт амжилт хүсье!
Танай сэтгүүлийн баг хамт олонд бас өндөр амжилт хүсье!

Эх сурвалж: Монголчууд сэтгүүл

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*