Дорнод аймгийн мэдээллийн сайт

Сүүлийн 7 хоногт Хэрлэн голд гурван хүн живж эрсэдлээ

11-16

Өнгөрсөн пүрэг гарагт Хэрлэн сумын 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд Хэрлэн голын эрэг дээр 5 хүн амарч байгаад иргэн Б /30 настай, эрэгтэй/ голын усанд живжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн зүгт 5 дугаар багийн “Саам” гэдэг газар хүртэл 60 км-т завиар явж, 2 метрийн гүнд 2 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллага үргэлжилсээр байна.

Мөн уржигдар буюу 8-р сарын 9-ний өглөө 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар голын эрэг дээр 4 хүн (2 нь хүүхэд) амарч байснаас тус сумын 10 дугаар багийн харьяат иргэн П /28 настай, эрэгтэй/, Г /27 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.10-ны өдрийн 08:25 цагт иргэн П-гийн цогцсыг “Бунхан толгой” гэдэг газраас зүүн зүгт 300 метрт “Хэрлэн” голын усны мандал дээр хөвж байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн гэж Онцгой байдлын газраас мэдээлэв.

Голын усны түвшин дээшилж, үер усны аюул эрсдэл өндөр байгаа энэ үед амарч зугаалахдаа голын усанд орохгүй байж, анхаарал сэрэмжээ дээшлүүлэхийг уриалж байна.

 

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*