Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

44 хүнд холбогдох малын хулгайн хэргийг шүүх хурал хойшиллоо

Жил шахмын өмнө 44 хүнд холбогдох малын хулгайн гэмт хэргийг илрүүлсэн. Түүнтэй холбоотой эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 26-ны өдөр товлогдсон байсан ч хойшилжээ.

 

Шүүх хуралд зарим шүүгдэгч нарын өмгөөлөгч хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаантай буюу шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйгээс дээрх хуралдаан хойшилжээ.

Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх шүүх хуралдааныг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэхээр болсон байна.

Дорнод аймагт үйлдэгдэж байгаа нийт хэргийн гуравны нэг орчим хувийг хулгай, түүн дотроо малын хулгай тал шахам хувийг эзэлдэг. Өнгөрсөн оноос малын хулгай багасах хандлагатай болсон нь илрүүлэлттэй холбоотойг цагдаагийнхан ярьдаг. Оны эхний 9 сарын байдлаар тус аймагт малын хулгай 44 гарсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 50 шахам хувь буурсан үзүүлэлт юм.

Б.Туяа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*