Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Архигүй аймаг аяны хүрээнд хийгдсэн “Өнгөрсөн” уран сайхны кино нээлтээ хийлээ

Өөрийгөө архинд орж алдаж эндэж явсан, аав ээж хань ижлээ гомдоон цөхрүүлж яваад архинаас гарч эдүгээ сайн сайхан яваа Дорнод аймгийн иргэн Н.Хүрэлбаатарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны кино нээлтээ хийлээ. Киноны зохиолыг МУСТА Батаагийн Мөнх-амьдрал бичин киноны найруулагчаар ажилласан энэ кинонд жүжигчин Отгонбаатар голд дүрд тоглож Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцсон байна. Уг кино АА-н буюу Оюуны есөн дэвшил ТББ-н санал санаачлалаар аймгийн Хөгжлийн сангаас санхүүгийн дэмжлэгээр А&O студид бүтээгдсэн юм. Киноны нээлтийн үеэр аймгийн Засаг дарга, аймгийн Хөгжлийн сангийн дарга М.Бадамсүрэн киноны уран бүтээлчид болон үзэгчдэд хандан а
ймагт хэрэгжүүлж байгаа архигүй амьдрал аяны хүрээнд аймгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэн уг киног бүтээсэн нь хүүхэд залуустаа сургамж өгч амьдралын гараагаа зөв эхлэх,архийг жигших, архинаас ангид байх үзэл санаа төлөвшлийг олгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Уг киног үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэсэн бөгөөд 14 сум, орон нутгийн телевизүүдээр гарган олны хүртээл болгохоор төлөвлөсөн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    кино гэхэд бэрх зүйл болсон байна лээ Нэвтрүүлэг шиг

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*