Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Р.Зоригтбаатар “ТОУУ” ХХК-ийн асуудлаар тайлбар хийв

Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг огцруулах болсон гол үндэслэл нь Баянтүмэн сумын нутагт ТОУУ ХХК-д хууль бусаар ашигт малтмалын зөвшөөрөл өгсөн гэх асуудал. Тэгвэл энэ талаар “Дорнод” сонин түүнээс тодруулга авчээ. Р.Зоригтбаатар ярихдаа:

Энэ бол зүгээр л шалтаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд зааснаар хайгуулын ашиглалтын эрх олгох, эцсийн шийдвэр гаргах эрх нь Аймгийн Засаг даргад байдаг. Шийдвэр гаргахдаа АМГ, Сумын ИТХ, аймгийн ИТХ гэсэн гурван субъектээс санал авдаг. “ТОУУ” ХХК нь аймгийн Засаг даргад хайгуулын тусгай зөвшөөрөл авах албан хүсэлт тавиад түүний дагуу аймгийн Засаг дарга Хурлын тэргүүлэгчдэд “ТОУУ” ХХК-ийн санал хүсэлтийг дэмжих талаар саналаа ирүүлнэ үү гэж хандсан. Энэ асуудлыг хэлэлцэхээр тэргүүлэгчид хуралдсан. 7 тэргүүлэгч хуралд оролцож, 4 нь дэмжихгүй байхад Р.Зоригтбаатар хувийн сонирхлоор дэмжээд явуулсан гэж энэ нөхдүүд яриад байгаа л даа. Бодит байдал дээр 7 тэргүүлэгч байсан. Үүнээс нэг тэргүүлэгч “ДБЭХС” ТӨХК-ийн ойтой холбогдуулж чөлөө аваад явсан юм. Албан ёсоор чөлөө авна гэдэг бол хүндэтгэх шалтгаан. Нэгжийн тухай хуулинд “Хүндэтгэх шалтгаантай төлөөлөгчийг зөвшөөрсөн, татгалзсан саналд тооцохгүй” гээд заачихсан байгаа. Ингээд 6 тэргүүлэгчийн санал гурав гурваар тэнцсэн.

Манай тэргүүлэгчдийн хурлын дэгэд бий. Тэнцсэн тохиолдолд анхны оруулсан саналыг хүчинтэйд тооцно гэж. Санал тэнцсэн гээд асуудлыг шийдэхгүйгээр иргэн эсвэл байгууллагыг хүлээлгээд байж болохгүй шүү дээ. Төрийн ажлыг гацаагүй явуулах, иргэдийн гаргасан санал хүсэлтэд шуурхай хариу өгөхийн тулд ингэж тусгасан юм” хэмээн тайлбарлажээ.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Луйварчдыг тонилго тонилго. Зоригоотой тэмцэлдээд ялахгүйдээ та нар. Наад хүнийхээ ухааныг, шударга зарчимч занг гүйцэхгүй.

  2. зочин гуай өгүүлрүүн:

    боловсролгүй хүнээр хурлын дарга болгож сонгосон өөрсдийн чингь ажил….

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Zorugoo butehgui gar shuu dee Uulaagaas bur dor Zorugoo chi tamiriinhaa bagshiig hiigeed yavj baival barav

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Бадамаа чи насанд хүрээгүй охиныг жирэмслүүснийхээ төлөө тэнгэрт ниргүүлнээ чи.

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    Мөнгө, нүх голдоггүй Түгжил Бадам.

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Түгжил Бадам, дүлзэн Уулаа ТОУУгаас мөнгө авах гэж шантаажлаад чадахгүЙ болохоороо Зоригоог дэмжихэд нь үхэл алджээ.

  7. Зочин гуай өгүүлрүүн:

    тоуу гаас мөнгө дэлсэх санаа төрсөн төрүүлсэн нь Зоригоогийн буруу Бас дандаа булчингаар асуудалд ханддаг нь хүний өөрийн олон хүний дургүйг хүргэдэг онгироо зангаасаа болж юу ч үгүй салж байгаа юм сонгууль дөхөөр өөрийгөө өрөвдүүлэх шударга дүр эсгэхээ боль доо

  8. иргэн гуай өгүүлрүүн:

    зоригтбаатар чинт төрийн ажлийг түргэн шуурхай яваалж гацаадаггүй хүн байсин бий вий. Олон түмний нүдэн дээр ингэж нүүр гаргаснаа ил тод бичих гэж арай арай

  9. irgen гуай өгүүлрүүн:

    Dornodiin neg kompanid yagaad zuwshuurul ugch bolohgui gej baigaa yum.Uursduu bolohoor byydal ni hyatadyydaar duuren baidag yum bilee,

  10. тоуу гуай өгүүлрүүн:

    тоуу ххк -ийн зөвшөөрлийн асуудал намын эсрэг ажилсан болж байна уу

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*