Дорнод аймгийн мэдээллийн сайт

700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий

41e4599e6d8702a9b761c7a7c2b3b9e6_x3

Дорнод аймгийн хэмжээнд 700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий гэж барагцаалж байна. Аймгийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс” 2017 оноос ажиллаж эхэлсэн юм. Тус комисст гурван жилийн хугацаанд 400 гаруй хүүхэд ямар нэгэн асуудал, шалтгаанаар хандсан аж. Үүний цаана сум, багт амьдардаг, асаргаа шаардлагагүй ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэлээд бий гэж үзэж байгаа юм. Хамгийн сүүлд 2012 онд сум, баг, аймгийн төвийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаа явуулахад 600 орчим байсан гэж Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Т.Оюунсүрэн ярив. Энэхүү холбооноос таван чиглэлээр хичээл сургалт хийх, олон талт үйл ажиллагаа явуулах зэргээр ажиллаж, 100 гаруй хүүхэд тогтмол хамрагдаж байна.

Д.Дэлгэрмаа
Монцамэ Дорнод

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*