Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймаг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдэд татгалзсан хариу өгч байгаа

Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч орон нутгаас ихэнхдээ татгалзсан хариу өгч байна. Энэ талаар Дорнод аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн Байгаль орчин, эрдэс баялгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Уянга инэгж ярьж байна:

Манай аймагт хайгуулын тусгай зөвшөөрлийн 4 өргөдөл ирсэн. Хамгийн сүүлд нэг өргөдөл нэмж ирсэн. Яг юуных гэдгийг сайн мэдээгүй байна. Газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл дээрх дөрвөөс өөр.

Өмнө нь хайгуул хийж байсан талбайг Засгийн газарт буцааж өгсөн ч дахин энэ талбайд сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа юм билээ. Гэхдээ энэ талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авах ёстой. Одоогоор ямар нэг санал ирээгүй байна. ИТХ бүрэн эрхийнхээ дагуу санал дүгнэлт өгөх учраас бид хүлээж байна. Газрын тосны газраас ямар нэгэн хугацаа тавьж өгөөгүй болохоор аймгийн ИТХ яаравчлахгүй байгаа юм болов уу гэж бодож байгаа.

Хайгуулын 4 тусгай зөвшөөрлийг орон нутаг одоогоор дэмжээгүй. Малын бэлчээр, түүх соёлын дурсгалт газар гэх зэргээр давхцалууд үүссэн. Нэг сум дээр хэт олон хайгуулын тусгай зөвшөөрөл ирэх нь гэсэн шүүмжлэл ч бий.

Хамгийн гол нь орон нутаг 30 хоногийн дотор иргэдээсээ санал авна гэсэн хуулийн заалт амьдрал дээр хэрэгжихэд бэрх байна. Бид энэ талаар Ашигт малтмалын газрынханд хандсан. Энэ заалтыг өөрчлөхгүй бол тусгай зөвшөөрлийн олголт бүрхэг болох нь.
Сумдын Иргэдийн нийтийн хурал жилдээ нэг хуралддаг. Иргэд 30 хоногтоо багтаж санал өгөхгүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийг цаг хугацаанд нь олгоно гэдэг ярвигтай. Манай аймагт тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүд цаашид нэлээд нэмэгдэж ирэх юм билээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    хайгуулын зөвшөөрөл өгөөгүйгээрээ бахархаж бгаа нь тэнэгээ гайхуулж бгаагийн шинж монголын бүх газрыг бүр нарийн судлаж хайгуул хийж мэдэх мэдснээр юуг яаж ухах бол дараагийн асуудал бодвол гоелогтчид авилага өгөхгүй гээхээр олгохгүй гаа юм

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Албаны хариуцлагатай хүн гэхэд яасан хариуцлагагүй мэдээлэл өгдөг юм бэ. Гудамжинд 2 хүн сургаар ярьж байгаа юм шиг хэлэх юм.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*