Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Буйр нуур –Халхголын сав газрын захиргаа байгуулагдлаа

Буйр нуур- Халхголын сав газрыг хамгаалах захиргаа байгуулагдлаа. Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны сайдын тушаалаар байгуулагдсан уг газрын даргаар Б.Энхбат томилогджээ. Тус сав газрын захиргаа нь усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг гаргах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.
Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн тэлэлт, усны замбараагүй ашиглалт, хөрсний бохирдол зэргээс шалтгаалан усны нөөц хомсдож байгаа нь дэлхий нийт төдийгүй Монголчуудын өмнө ч тулгарсан асуудал болжээ. Имйд улс үндэстэн бүр усныхаа нөөцийг хамгаалж нэгдмэл бодлого баримталж байна. Манай улс ч энэ асуудалд анхаарлаа хандуулж 2012 онд шинэчлэн баталсан Усны тухай хуульд, улсын хэмжээнд “Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г боловсруулж , Засгийн газраас сав газруудын менежментийн төлөвлөгөөг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр заасан нь ийнхүү манай аймагт биеллээ оллоо.

DNews.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. bolno butne гуай өгүүлрүүн:

    ok

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*