Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

То вангийн тоосгоны үйлдвэр

То ван барилга, байшин барихын тулд тоосгоны vйлдвэр байгуулж байжээ. Энэ vйлдвэрийн туурь Халгол сумын нутагт баруун, зvvн Халгайтын ойролцоох Хvvрт гэдэг газарт байдаг. Тамсагбулаг. Чойбалсан хотын тєвєєс зvvн урагш 258 км, Сангийн далай, Вангийн цагаан уулнаас зvvн тийш 45 газарт оршино. Тамсагбулаг нь То вангийн хошууны тєвийн тууриас урагш 10 аад км-т, Тvгээмэлийн булагаас зvvн тийш 5 км орчим газарт хойшоо харсан эргэцэгээс ундран гарах булгийг хэлдэг. Тогтохтєр Ван энд олон арван сvм хийд, орд харш, сургууль соёлын газрууд байгуулсны дотор Тvмэн-Єлзийт овооны орчим 1794 онд байгуулагдсан 1000 орчим лам хуврагатай Тамсагийн хийд, Нан хай Будда, Чойнхордэгчинлэн буюу хамгийг хамгаалагч Утай таван уул, Соёлыг бадруулагч зэрэг томоохон сvм хийдvvд байсныг 1915 онд Харчин цэргvvд Тамсагийг тvвээхдээ эвдэж сvйтгэжээ. Мөн То ван хошуундаа 300-аад хvvхдийн сургууль байгуулж, хошууныхаа 11 жижиг дацанг нийлvvлж лам нарыг Тvмэн-Єлзийт овооны дуганд цуглуулж Соёлыг бадруулагч сvмд тєвлрvvлэн суулгаж байсан байна.

Соёлыг бадруулагч сvм нь тєв сvм, жижvvрийн 2 сvм хэмээх 3 хэсгээс бvрдэж vзэсгэлэнтэй сайхан сvм байжээ. Толгойтын овоо. Их бурханаас холгvй, Халх голын хєвєєнд орших олон зэл овоо бvхий хиймэл бяцхан уулыг нутгийнхан урьд Толгойтын овоо, эдvгээ Хvvхдийн овоо гэнэ. Энд То вангийн хошууны хєл, дэгийн багачуудын урлагийн сургууль байсан, зарим хvмvvс хvvхэд саатуулах газар байсан гэдэг. Ямартай ч энд хvvхэдэд зориулсан олон нийтийн газар байжээ. Мөн уулын дэргэд То вангийн хошууны усан тээрмийн чулуу бий.

Б.Доржпүрэв

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    намайг бага байхад аав минь то вангийн тухай ярьж өгч байсан юм.
    Тован газарт нүх ухаж шороо гаргахыг маш их цээрэлдэг хүн байсан юм гэсэн жишээ нь морьны уяаны шонгийн нүхийг ухаад гаргасан шороог гаргаж газар дээр тавихад тэр газар нь хэзээд ч ногоо ургадаггүй юм шүү гэж захиж байсан гэдэг.
    ГЭТЭЛ ОДОО ТЭР ИХ ХҮНИЙ БОДОЖ ЯВСАНЫХ НЬ ЭСРЭГ Ч ЮМ ШИГ ТО ВАН НЭРТЭЙ ТООСГОНЫ ҮЙЛДВЭР БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*