Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Цэн тогоруу

Grus vipio White-naped Crane

Цэн тогоруу нь Дорнод аймгийн Онон, Улз, Халх, Хэрлэн голын сав газрууд, Цагаан-Овоо сумын Баянбүрд, Хүрээт нуур, Холбоот нуур зэрэг газраар зусдаг, агнахыг хориглосон, нэн ховор зүйлийн нэг. Аль болох хүн амьтан хүрэх боломж багатай намаг, нуурын арал, голын хөндийн өндөр өвстэй зэгс шагшуурга бүхий газрыг сонгож амьдрах дуртай.

Хар толгойтой, нүүрэндээ улаан толбо бүхий хацартай, хөх саарал нуруутай, саарал ба цагаан алаг судал бүхий хүзүүтэй, ягаандуу өнгийн урт хөлтэй. Өндөр нь 130 сантиметр, биеийн жин нь 5.6 килограмм. Хорхой шавьж, үр тариа, ургамал, жижиг амьтадаар хооллоно. Монголд 4 дүгээр сарын эхний 10 хоногт нүүдэллэн ирж зусдаг бөгөөд намрын шувууд шиг сүрэглэн шуугидаггүй. Хосууд шууд өөр өөрсдийн урьд нь өндөглөж байсан газраа очдог. Хэрэв тэнд өндөглөх боломжгүй бол шинэ газар сонгоно. 5 дугаар сарын эхээр өндөглөж, 1 сар орчим өндгөө дарж дэгдээхэй болгоно. 9 дүгээр сарын дунд үе гэхэд дэгдээхэй нисэх чадвартай болчихсон байна. 8 дугаар сарын сүүлчээс эхлэн 10 дугаар сарын эхэн хүртэл нүүдлийн өмнөх цуглаан болдог. Цугларах газраа сонгохдоо аль болох идэш тэжээл элбэг байх тариан талбайд ойрхон нуур намаг, нуга бүхий газрыг сонгоно. Дараа нь Япон Солонгос руу өвөлжихөөр явдаг.  Сүүлийн 20 жилийн судалгаанаас үзвэл, жигд өсөлт байхгүй боловч зарим хуурайшилттай зун тоо толгой нь буурах хандлагатай байгаа ажээ. Монгол оронд нийтдээ 1200 гаруй цэн тогоруу бий гэсэн судалгааны тоо баримт байдаг.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*