Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Тосон-Хулстайн байгалийн нөөц газар

Тосон Хулстайн Байгалийн нөөц газар нь манай аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сум болон Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумдын нутгаар 469928 га талбайг эзэлнэ. Энэхүү газар нь салаа туурайтан амьтдын гол төлөөлөгч болох цагаан зээрийн төллөх, идээшлэх, бэлчээрийн гол газар нутаг бөгөөд унаган төрхөөр нь хадгалан хамгаалах, нөхөн үржих таатай нөхцлийгбүрдүүлж тархац нутгийг өргөтгөх зорилгоор УИХ-ын 1998 оны 28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна. Хамгаалалтын үйл ажиллагааг “Дорнод” УТХГН-ийн хамгаалалтын захиргаа хариуцан явуулдаг. Тус хамгаалалтын захиргаа нь Дорнод Монгол, Монгол Дагуурын дархан цаазат газарууд, Яхь нуур, Угтам уул, Тосон хулстайн байгалийн нөөц газруудыг хариуцан ажиллаж байна.

Газарзүйн онцлог

Монголын төв хэсгээс Хэрлэн голын хойт биеийг барьж Дорнод Монголын уудам тал хээрийг зорих замд  Хэнтийн уулт өндөрлөгийн ойт хээрийн шувтаргаар нам уулс, ухаа гүвээ, тэгшдүү битүү хонхор, хотгорууд бүхий хээржүү тал залгана. Энэ тал зүүн, зүүн хойт зүгт үргэлжилсээр Дорнод Монголын тэгш тал хээрийн
бүсэд уусан мэдэгдэхгүй болно. Тосон Хулстай орчмын нутаг дахь гадагш урсгалгүй олон тооны битүү хотгор, хонхорууд нь хур борооны болон гадаргуугийн урсгалаар тэжээгдэн нуур, тойрмууд үүсгэх учир усны шувууд түр хугацаагаар буудаллан саатах, өндөглөх зэрэгт аюул занал багатай орчин болдог. Тиймдээ ч биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой нутаг юм.

Амьтны аймаг

Тосон Хулстайн амьтан, ургамлын аймагт Дагуурын биогазарзүйн тойргийн нөлөө бага илэрдэг бөгөөд Монголд ховор амьтан ургамлын зүйл, тухайлбал дагуур тогоруу, хээрийн тоодог зэрэг шувууд болон дагуур зараа байдаг. Нөөц газрын дэвсгэрт орших эрээн нуур, Хотонт, хулст, Цагаан, эрээн зэрэг олон тооны жижиг нуур, тойром нь усны шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх газар болох ба ялангуяа хавар намрын цагт үе үе нүүдлийн шувууд чуулдаг гол газар болдог.

Дорнод монголын тал хээрийн бахархал, экосистемийн үндсэн төлөөлөгч цагаан зээрийн сүргийн нүүдэллэн амьдрах орон зай болдог онцлогтой.

Тарвага, зурам, алаг даага, зэрэг хээрийн амьтад элбэгтэйгээс гадна цагаан зээр тогтмол бэлчээрлэн идээшлэх төдийгүй өвөл өвөлжих, хаврын цагт төллөх гол нутаг нь болж байдаг. Мөн хэрлэн голыг гатлан хойш урагш нүүдэллэх гол зам газар нь юм. Иймд тус нөөц газарт цагаан зээр өвөл, хаврын цагт тоо толгойн хувьд нэлээд олшрох хандлагатай байна. Тал хээрийн бүсэд амьдардаг мэрэгчид ялангуяа монгол тарвага, манжуурын номин, хоёр зүйлийн огдой нь хөрсний үржил шимийг эргүүлж, номингийн хувьд хөеө засах замаар бэлчээрийн экологит чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ургамлын аймаг

Дагуурын уулын хээрийн нөлөөгөөр баруун, барун хойт хэсгээр арай чийглэгдүү байх ба нутагт хээрийн ургамал тархана. Тосон хулстайн байгалийн нөөц газар унаган төрхөө харьцангуй хадгалан үлдсэн хялганат хээрийн экосистем юм.

Тосонхулстайд алт ухсан нинжа нарын үлдээсэн мөр

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*