Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Цагаан-Овоо сумын бэлгэ тэмдгийн тухай

Хөх туг нь буриад ястны 11 эцгийн үе дамжсан тугийн илэрхийлэл, цэнхэр өнгө нь буриад ястны хөх монголын удам, мөнх тэнгэрийн хүчин дор үүрд оршихуйн бэлэгдэлийг илэрхийлнэ.

Тэмдэг нь Цагаан-Овоо сумын иргэдийн ажилсаг чанарыг илэрхийлсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн дүрстэй, дугуй хэлбэртэй, төв хэсэг нь удам гарвалын бэлэгдэл-хун шувуу, хус мод, эв нэгдлийн бэлэгдэл-үндсэн 3 өнгийг хослуулан дүрсэлсэн байна. Энэ өнгө нь буриадын дээлийн энгэрийн өнгөтэй адил байна.

Тэмдгийн тэргүүн эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн бэлэгдэл-хүслийг хангагч чандмань эрдэнийг хун шувууны магнай дээр, доод хэсэгт оюун ухаан, эрдэм мэдлэгийн бэлэгдэл-ном эрдэнийн хуудсан дээр Цагаан-Овоо сум байгуулагдсан он, сар, өдрийг бичсэн байна.

Хун шувууг, амьралыг хангагч эх газрын бэлэгдэл ногоон өнгө, хөх уул, усан хээ, мөнх тэнгэрийн бэлэгдэл-шар хүрээн дотор байрлуулна. Тэмдэгийн гаднах хүрээнд хорийн 11 эцгийн бэлэгдэл-очир эрдэнээр чимэглэсэн 11 цацраг, дээд хэсэгт нь ариун цэнхэр хадган дээр Цагаан-Овоо сумын нэрийг крилл үсгээр бичсэн байна.

Энэ тэмдэг нь Цагаан-Овоо сумын иргэд, хөдөлмөрчид өвөг дээдсийнхээ уламжлал, шудрага ёс, эв нэгдэл, хүсэл тэмүүлэл, ажилсаг чанараа эрхэмлэн дээдэлж мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадрахын бэлэгдэл болно.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*