Дорнод аймгийн мэдээллийн сайт

“Найнги”-ийн хамт олон хандивт нэгдлээ

5eb1675c22595-2

Ш.Бямбасүрэн захиралтай “Найнги” ХХК-ийн хамт олон таван мянган ширхэг амны хаалт, таван сая төгрөгийн шатахууны эрхийн бичгийг аймгийн Онцгой комисст гардуулж өглөө. Мөн Хэрлэн сумын 14 дүгээр цэцэрлэгийн дундын А бүлгийн эцэг эхчүүд 260 ширхэг амны хаалтыг өнөөдөр хүлээлгэж өгсөн байна.

Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хүлээн авч коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгжүүд хувь нэмрээ оруулж буйд талархаж буйгаа илэрхийлэв.

Ташрамд дуулгахад, аймгийн Онцгой комисс Хүмүүнлэгийн тусламжтай холбоотой орлого зарлагын мэдээллийг do.nema.gov.mn сайтад байршуулж байгаа аж.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*