Дорнод аймгийн мэдээллийн сайт

Хүний яриаг найман орны хэлээр орчуулдаг маск бүтээжээ

11-16

Японы “Donut Robotics” компани найман орны хэлээр яриа орчуулдаг амны хаалт бүтээжээ. Тодруулбал, “C-Face Smart” амны хаалт нь яриаг Япон, Хятад, Солонгос, Вьетнам, Индонез, Англи, Испани, Франц хэлээр хөрвүүлэх чадалтай гэнэ. Хэл хөрвүүлэхээс гадна хоолойн өнгийг өөрчилж харилцаж буй хүндээ илүү тод сонсгох боломжтой аж. Энэхүү амны хаалтыг ашиглахын тулд ухаалаг утсанд тусгай аппликейшин татаж, утастайгаа Bluetooth-ээр холбох юм байна. Энэхүү ухаалаг амны хаалтыг ердийн амны хаалтны гадуур давхарлаж зүүх юм байна.

“Donut Robotics” компанийг үүсгэн байгуулагч бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахаас татгалзаж эхний ээлжид дотоодоо 5000-100000 маск үйлдвэрлэнэ хэмээн мэдэгджээ. Маскны үнэ 40-50 доллар байх бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сараас гадаад зах зээлд гаргана гэжээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*