Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн сум газар нутгаа тэлэв

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаан 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр дараалал гарсны анхаарал татах асуудал нь Хэрлэн сумын газар нутгийн цэсийг шинэчлэн баталж, баталгаажуулах асуудал байлаа. Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Чойбалсан хотын хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол гаргаж хилийн цэсийг шинэчлэхээр болсон боловч энэхүү тогтоол 25 жилийн турш хэрэгжилгүй явсаар өнөөдөр нэлээдгүй маргааныг дагуулаад авав.

1990 оны тогтоолын дагуу Хэрлэн сумын нийт нутаг дэвсгэр одоогийн байгаа хэмжээ болох 28000 га дээр Чойбалсан сумын нутаг дэвсгэрээс нийт нутаг дэвсгэрийн 1.1 хувь буюу 11360.3 га газар, Баянтүмэн сумын нутаг дэвсгэрээс 3.37 хувь буюу 28021.44 га газар тус тус нэмэгдэж 68199.48 га болох юм байна.

Дээрх асуудлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар хуралдааны 05 дугаар тогтоолд “Хэрлэн, Баянтүмэн, Чойбалсан сумын хилийн цэсийг шинэчлэн тогтоох асуудлыг Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоолд заасны дагуу тогтоохыг дэмжиж, энэхүү ажлыг 2015 оны 08 дугаар сарын 01-ний дотор зохион байгуулах”-ыг аймгийн Засаг даргад даалгасан байна.

Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2015 оны 1/2971 албан тоотоор Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тодотгох, солбицжуулах ажлыг манай аймагт хийж гүйцэтгэсэн “Газар дэлхий” ХХК-д хандаж, хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийн координатыг тодорхойлуулан 13 дугаар хуралдаанд оруулж иржээ.

Дээрх асуудлыг хэлэлцэх болоход аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Баянтүмэн сумаас сонгогдсон Төлөөлөгч С.Мөнгөнбат, Чойбалсан сумаас сонгогдсон Төлөөлөгч Ч.Баярцогт нар нэлээдгүй эсэргүүцэж шуугиан дэгдээгээд амжив. Дээрх Төлөөлөгчид эсэргүүцэж байсан ч аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаас Хэрлэн сумын газар нутгийг Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоолын дагуу байх нь зүйтэй хэмээн үзэж 68199.48 га байхаар дэмжин баталлаа.

Kherlen.dd.gov.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*