Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Гурван улсын хамтарсан үзэсгэлэн худалдаанд оролцов

Монгол, Орос, БНХАУ-ын хамтарсан шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн худалдаа энэ жил 12 дахь удаагаа Манжуур хотноо 2015.07.02-06 –ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр, ЗДТГ-ын Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын дарга Ц.Сүхбаатар, “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын дарга Б.Гэрэлт-Од нар оролцов. Гурван улсын хамтарсан үзэсгэлэн худалдаанд Хэрлэн сумын 40 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцож орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Энэ үеэр Хэрлэн сумын ЗДТГ-ын Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын дарга Ц.Сүхбаатар, “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын дарга Б.Гэрэлт-Од нар Манжуур хотын хот тохижилт хариуцсан байгууллагатай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Хэрлэн сумын Иргэний танхим

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Иргэдийн төлөөлөл. гуай өгүүлрүүн:

    Хэрлэн сум 3-р багаас өөр баг байгаа шүү дээ. Бусад багийн дарга нар Нарангэрэл шиг ажилладаг баЙХ.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    ГАЗАР ДОРООС УХААД ГАРГАСАН ЮМ ШИГ ЯМАР АЙМШГИЙН ЦАРАЙТАЙ ХҮМҮҮС ВЭ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*