Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд Дорнодчууд өнгөлжээ

Тулгар төрийн 2224, Их Монголын 809, Ардын Хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд хот, хөдөөгийн эрэгтэй 120 гаруй, эмэгтэй 42, нийт 160 гаруй харваачид найман зураахай дээр цэц мэргэнээ сорьлоо.

Эрэгтэй харваачдаас:

1-р байранд: Дорнод аймаг Баяндун сум Аш- Авгад ХХК-ийн харваач, Буриад сурын хошой мэргэн, олон улсын хамжээний мастер Ойдовын Сүхбаатар,

2-р байранд: Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, хангарьд спорт хорооны харваач Нямсүрэнгийн Өлзийхутаг,

3-р байранд: Алдар спорт хороо, Жем интернешнил ХХК- ийн харваач Базарын Батбаатар,

4-р байранд: Өмнөговь аймаг, Номгон сум, 5 толгой трасс ХХК- ийн харваач Дүргэн Чулуунбаяр,

5-р байранд: Өмнөговь аймаг, тавантолгой трасс ХХК-ийн харваач Жанчивийн Баттөмөр нар аваргаллаа.

Эмэгтэй харваачдаас:

1-р байранд: Хөвсгөл аймгийн уугуул, СБД-ийн тамирчин, Хот Монгол групп, Алтандуулга компанийн харваач Жүгдэрхүүгийн Нямдаваа,

2-р байранд: Дорнод Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харъяат, шинэ налайх багийн харваач Чагнаадоржийн Гандаваа,

3-р байранд: Өмнөговь аймаг Баяндалай сумын уугуул, Таван толгой трасс ХХК-ийн харваач Батмөнхийн Сугир,

4-р байранд: Дорнод аймаг Дашбалбар сумын уугуул, ХУД, Петровис компанийн харваач Батын Бутваан,

5-р байранд: Сэлэнгэ аймаг Ерөө сумын уугуул, Алдар, Жем интернешнил кампанийн харваач Санжаадоржийн Энхтунгалаг орсон байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*