Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Бөхөд зориулсан хамгийн өндөр хөшөө Сэргэлэн суманд сүндэрлэлээ

Монголын бөхийн түүхэнд Сэцэнхан аймгийн Санбээсийн хошууны Хөгнө хавиар нутагтай Галын голын отгийн Омбой  зааны хүү ах дүү хоёр дархан аварга 1800-гаад оны төгсгөлөөр Халх нутагт алдаршсан байдаг. Дүү аварга Дугар нь 1852 он буюу төр гэрэлтийн 32-р онд одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг Ухаа хошуу гэх газар мэндэлсэн байна.

Монгол бөхийн түүхэнд тэмдэглэснээр ах аварга Гэлэгсэнгэ нь даншгийн наадамд гурван удаа, арван засгийн наадамд долоон удаа түрүүлсэн бол дүү аварга Дугар нь даншиг наадамд 9 удаа, арван засгийн наадамд таван удаа түрүүлсэн эгэлгүй хүчтэнгүүд байжээ.

Даншгийн наадамд нэгэн удаа ахынхаа өмнөөс ам аван нэг даваанд хоёр удаа барилдсаар түрүүлж байсан даншгийн аварга Омбойн Дугарын төрсөн нутагт түүний гэрэлт хөшөөг 2009 онд Сэргэлэн сумын засаг даргын санаачлагаар байгуулж байсан бол энэ жил тус сумын үндэсний бөхийн холбооны холбооны санаачлагаар Монгол улсад хамгийн анх удаа хамгийн өндөр хөшөөг сумандаа босголоо.

Хөшөө 4.5 метр өндөр, суурь хэсэгтэйгээ 6.5 метр Дугар аварга дэвж буй дүрслэлтэй хөшөө болжээ. Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэд 2009 онд Гэрэлт хөшөөг нь босгосноос хойш нутгийн залуус аймаг сумандаа амжилттай барилдаж, сүүлийн жилүүдэд аймгийн цолыг алгасгалгүй авч байгаа манай нутагт бөхийн удам сэргэж байна хэмээн бэлэгшээж байлаа. Хөшөөг нутгийн иргэдийн хандив тусламжаар босгосон байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Хорлоогийн Дашжаргал гуай өгүүлрүүн:

    Энэ аугаа бөхийн харамсан зодог шуудгаараа газар гуядан энэ нутагт бөх 100- жил бүү төрөг гэж харамссаны ойг угтан сумын Засаг дарга олон жил хийсэн сумын заан Ч.Батсүх даргын санаачлагыг ард олон дэмжиж хөшөөг нутагт нь босгосон нь энэхүү хөшөө билээ ,хэдий хотод байсан ч Сэргэлэн сумын нэр нүүр болсон энэ сайхан хөшөөг хараад өөрийн эрхгүй хөөр ч баяслаа Бөх Сур Хурдан мориороо гайхагдаж байсан Цэцэн ханы Сан бээсийн хошууныхандаа баярлалаа бүгдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе сайхан наадаарай

  2. Заяа гуай өгүүлрүүн:

    Зочин гуай андуураарай!!!

  3. zochin гуай өгүүлрүүн:

    Монгол бөхийн хөшөө нэгээр нэмэгдэж буйд баяртай байна. Хөшөөг босгоход оролцсон нутгийн зон олонд нь баяр хүргэе. Гэхдээ хөшөөний хийц, дэвэлт, толгойны байрлал их эвгүй харагдаж байна. Бас нийтлэлийн мэдээлэл, барилдааны амжилт нь их зөрөө харагдаж байна

    • Зочин гуай өгүүлрүүн:

      нутагтаа сайхан хөшөөтэй болжээ санаачилсан оролцсон бүх хүмүүст баярлалаа.Үүнийг хэн гэдэг уран бүтээлч хийсэн бэ тэр хүнд баярлалаа цаашдын ажилд нь амжилт хүсье

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*