Дорнод аймгийн Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын өргөтгөлд ажиллахаар Замын-Үүдийн хилийн боомтоор долдугаар сарын 22-нд Хятадаас 31 иргэн ирсэн юм.
Тэднээс коронавирус илрээгүй бөгөөд одоо Дорнод аймгийн Чойбалсан зочид буудалд тусгаарлагдаж байгаа аж.
Харин энэ сарын 12-нд тэдний тусгаарлалтын 21 хоногийн хугацаа дуусаж, ажилдаа орох юм.