Дорнод аймгийн мэдээллийн сайт

Зарим орон сууцны дундах замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно

11-16

Чойбалсан хотын түгжрэл үүсдэг орон сууцны байр орчмын зарим хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад шилжүүлэх талаар талаар өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох албаны хүмүүстэй хэлэлцлээ. Тодруулбал, иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу орон сууцны 5 болон 24 дүгээр байрны дундуур өнгөрдөг замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох асуудлыг судалж, ирэх оны төсөвт суулгахаар боллоо.

Мөн Агын гудамжаас Читын гудамж чиглэлд, 1 дүгээр цэцэрлэгийн хойд замаас орон сууцны 6 дугаар байр хүртэл, 19 дүгээр байрны хойд замаас орон сууцны 2, 3 дугаар байр хүртэл авто зам барих ажлын тооцоо судалгаа гаргах ажлыг Чойбалсан хотын Ерөнхий архитектор А.Түмэнжаргалд тус тус даалгав.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*