Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн прокурор, хэсгийн төлөөлөгч нарт үүрэг чиглэл өгчээ

Сүхбаатар аймагт Хэнтий, Дорнод аймгийн хил залгаа сумдын хэсгийн төлөөлөгч нарын “Мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагаа сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгуулагджээ.

Уг зөвлөгөөнд аймгийн прокурор Б.Очбадар “Хил залгаа аймаг, сум дамжин үйлдэгдэж буй малын хулгайн болон хээрийн түймэртэй холбоотой гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарвал зохих асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгчээ.

Зүүн бүсийн аймгуудад аймаг, сум дамжин мал хулгайлах гэмт хэрэг өссөн түүнчлэн хээрийн түймэр аймаг дамжин гарснаар бусдад хүнд хор уршиг учруулж, шүүхээр шийдвэрлүүлэхэд багагүй хүндрэл, бэрхшээл гарч байгаа тул энэ зөвлөгөөн цаг үеэ олсон, ач холбогдолтой зөвлөгөөн болжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*