Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Зарим сүм, цуглаанууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна

Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба, Нийгмийн бодлогын хороо хамтран Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүдийн өнөөгийн байдалтай 2015.03.19-20-ны өдрүүдэд танилцсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, ажлын албаны дарга Т.Болд, ИТХ- ын Нийгмийн бодлогын хорооны дарга Б.Оюун-Эрдэнэ, бодлогын хорооны гишүүн Б.Оюундэлгэр нар ажилласан юм. Ажлын хэсэг тус сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх амын найдвар” Баптист сүм, есдүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сум, долдугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Амийн үүд” цуглаан, дөрөвдүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Данригдаржаалан хийдийн үйл ажиллагаа, дүрэм журам, өнөөгийн нөхцөл байдал, өмчийн хэлбэр, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн харилцаатай байдаг талаар сонирхож харилцан мэдээлэл солилцсон юм.

Сумын ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Б.Оюун-Эрдэнэ сүм хийдүүдийн үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Зарим христийн сүм, цуглаан зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг, сүм хийдүүдэд ажиллаж байгаа лам гэрээгээр ажиллагсадын хөдөлмөрийн харилцаа хуулийн дагуу зохицуулагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавих, түүнд шавилан сууж байгаа болон үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдэд хүрч буй мэдээлэл, сургалт, боловсролд анхаарах, дөрөвдүгээр баг буюу Данригдаржаалан хийдийн орчим авто зогсоол бий болгох, гэрэлтүүлэг тавих асуудлыг багийн ИНХ-аар хэлэлцүүлэх зэрэг асуудлууд байгааг танилцуулсан. Энэ талаар тодорхой үүрэг чиглэлийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс хурлын тэмдэглэлээр үүрэг өглөө.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Энд тэндэхийн байр подвалаар үйл ажиллагаагаа явуулдагт нь зөвшөөрөл гээч юм байдым болуу

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*