Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Шин-шинь” ХХК түймэрт хохирсон сумдын айл өрхөд тусламж үзүүлэв

Тус компанийнхан, хойт бүсийн түймэрт өртсөн сумдад түймрийн хохирол, эрсдлийг бууруулах, дэмжлэг өгөх зорилгоор зарим иргэд, малчдад тусламж  үзүүлэв. “Шин –Шинь” ХХКомпанийн  захирал Да Ши Ү  удирдах бүрэлдэхүүнийхээ хамт газар дээр очиж, түймрийн улмаас орон гэргүй болсон Дашбалбар сумын Чух багийн малчин Б.Төмөрийн туслах  малчин Д.Дамдинбаатарт бүрэн хэрэгсэлтэй таван ханатай гэр, дулаан хөнжил, гудас зэргийг гардуулж сэтгэл санааг нь дэмжив. Мөн Дашбалбар, Баяндун суманд үлээгч аппарад, хошуувч, ажлын бээлий, түлш гурил, хүнсний тос зэргийг сумдын тамгын газарт хүлээлгэн өгч, түймэрт өртсөн иргэд малчдад хүргүүлэх, хохирол эрсдлийг бууруулахад хамтран ажиллахаа илэрхийлэвТүймрийн аюулаас мал сүргээ хамгаалах гэж зүтгэсээр өмссөн хувцастайгаа орон гэргүй, барих ч  аягагүй 5 хүүхэдтэй үлдсэн биднийг шинэ сайхан орон гэртэй болгож өгсөн “Шинь- Шинь”ХХ Компанийн хамт олонд малчин Д.Дамдинбаатар, түүний гэргий Ц.Эрдэнэцэцэг нар гүнээ талархан баярлаж байгаагаа хэлж, ажил үйлст нь амжилт хүсэв.  Сум орон нутгийнхан,  онцгой комиссын гал сөнөөгчид олон хүн ихээхэн хүч тавин байж энэ аюулын ард гарлаа Энэ хүмүүс байхгүй бол бид үүнээс ч илүү хохирол амсах байлаа. Халуун сэтгэлийн гараа сунгасан компанийн удирдлагуудад  маш их баярлаж байна Мал төллөөд бэлчээргүй хэцүү л байна Жаахан өвсөө арай л  шатаачихалгүй авч үлдсэн гэж хот айлын эзэн Б.Төмөр өгүүлэв.  Өнгөрсөн 4-р сарын 18 нд  Хилийн 898 дугааар тэмдэгтээр орж ирсэн хээрийн түймэр Улзын голын хойт талыг үндсэндээ   бэлчээргүй болгож, сум орон нутаг, байгаль экологид  нийтдээ 700- гаад сая төгрөгийн хохирол учруулав Энэ дотор шууд  зардал 100 гаруй сая төрөгт хүрч, бэлчээрт 542 сая төгрөгийн хохирол гарлаа. Үүний зэрэгцээ  хилийн цэргийн албан хаагчийн  болон манай малчдын 6 гэр, 6 хашаа, мөн тодорхой тооны машин, мотоцикль шатсан мэдээлэл байна. Түймрийг унтраах, цурмаа манахад манай сумынхан үндсэндээ 14 хоног хонон өнжин ажиллав Хүнд хэцүү үед сэтгэл санааны  болон эд материалын дэмжлэг үзүүлсэн “Шинь Шинь” ХХ Компанийханд хохирол эрсдэлд өртсөн иргэд малчдынхаа өмнөөс болон сумынхаа нийт иргэдийн өмнөөс  талархаж байна гэж Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц хэлэв.

-Энэ жил монгол орны хувьд ялангуяа Дорнод аймагт ой, тал хээрийн түймэр багагүй бэрхшээл аюул учруулж байна. Орон нутгийн компанийн хувьд өөрсдөө санаачилан түймэрт өртсөн нутгийн иргэд малчдад амьдралын хэрэгцээний зайлшгүй шаардлагатай гэр, хүнсний материал, шатахуун зэргээр туслалцаа үзүүлж байгаагийн дээр цаашид орон нутагтайгаа байнгын ажил төрлийн холбоотой ажиллах болно гэж компанийн дэд захирал Гө Ли Жүн энэ үеэр онцлов.

Баяндун сумын хувьд орон нутагт  үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор, Гамшгийн эрсдлийг буруулах төслийн хүрээнд, малчид мал бүхий  иргэдийн бүх өвөлжөө, хаваржаанд  түймрийн зурвас  зогоон татаж, түймэр гарсан үед угтан очиж, нийтийн хүчээр шуурхай унтраах ажлыг хэвшүүлж байгаад талархаад, орон нутгийн компанийн  хувьд энэхүү дэмжлэгийг өгч байгаа бөгөөд цаашид сэтгэл санаа нэгтэй ажиллах болно гэв.Баяндун сумын хурлын дарга  Б. Баатарцогт хэлэхдээ,  хөрш  “Шинь Шинь” ХХКомпанийнхан бидний баяр жаргал, бэрхшээл эрсдлийг ямагт хуваалцаж  ирсэнд Баяндунчууд баяртай байдаг Энэ удаа ч гэсэн бидэнд дэмжлэг үзүүлж байгаад сэтгэл хангалуун байна Та бүхний энэ  тусламжийг түймрийн улмаас нутаг бэлчээргүй болсон малчдад хүргэх болно. Энэ дашрамд удахгүй болох Баяндун сум байгууллагдсаны 90 жилийн ойд хүрэлцэн ирж бидний  баярыг хуваалцахыг урьж байна гэв.

Түймрийн аюулаас сургамж авсан Баяндунгийнхны урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж байгаа арга барилаас  бусад сумд ч  санаа авах  хэрэгтэй.

С.БАДАРЧ
Дөл сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*