Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дашбалбар сум хандив тусламжийг хэрхэн хуваарилав

-Дашбалбар сумаас мэдээлж байна-

Сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний 2 дугаар хуралдаанаар ХХААЯамнаас ирсэн хандивын зүйлийг  түймэрт өртсөн 2 айл, цурманд байгаа 18 айл өрхөд  олгохоор шийдвэрлэж сумын Засаг даргын 2015 оны 04-р сарын 24-ний өдрийн А/58 тоот захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан зохион байгуулж байна. Мөн ХХААЯамны ажилчдын нэг өдрийн цалин болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгсөн 5 сая төгрөгийг дараах нэр төрлийн зүйлд зарцуулахаар хуралдаанаар шийдвэрлэв. Үүнд:

–       Үлээгч аппрат 10ш * 250000=2500000 төгрөг

–       Тросон шүүр 50ш*5000=250000 төгрөг

–       Сэлбэг /манивил/ 30ш*8000=240000 төгрөг

–       Цурамдагч 1ш*450000=450000 төгрөг

–       Богино долгионы станц 5ш*150000=750000 төгрөг

–       Айлуудад түймрээс хамгаалах зурвас татах багаж тоног төхөөрөмж авах – 200000 төгрөг

–       Түймэр унтраах ажиллагаанд сайн ажилласан 13 иргэдийг урамшуулах – 610000 төгрөг

Эдгээр ажлуудаас дараах 3 ажлыг шийдвэрлэв.

–       Гал түймэр унтраах дайчилгаанд тасралтгүй ажилласан дараах иргэдийг нийт 610000 төгрөгөөр урамшуулав. Үүнд:

  1. Л.Эрдэнэбат
  2. М.Мөнхбат
  3. А.Амарбаяр
  4. Г.Энхбаяр
  5. Ч.Ганзориг
  6. Б.Ганболд
  7. Б.Болдбаатар
  8. Б.Мөнхбат
  9. Д.Батхүү
  10. Б.Дэлгэрмөнх
  11. Б.Батжаргал
  12. Б.Батцэнгэл
  13. Б.Мөнхнаст

–       Үлээгч аппарат 10 ширхэгийг 2500000 төгрөгөөр

 

–       Богино долгионы станц 5 ширхэгийг 150000 төгрөгөөр тус тус худалдан авав.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*