Дорнод аймгийн мэдээллийн сайт

Газрын тосны тээвэрлэлтийн жолоочийг тусгаарлан ажиглаж байна

41e4599e6d8702a9b761c7a7c2b3b9e6_x3

Энэ сарын 23-нд Петро Чайна Дачин тамсаг компанийн жолооч тос тээвэрлэж хил гараад буцаж орж ирэхдээ халуурчээ.

Хилээр орж ирмэгц нь Баянхошуу боомтод тусгаарлаж, аймгийн Онцгой комисс газар дээр нь очиж ажилласан юм. Тухайн үед коронавирусний шинжилгээ авахад сөрөг гарсан гэж мэдээллээ. Одоогоор жолоочийг Газрын тосон дээр тусгаарлалаж, 21 хоног ажиглахаар шийдвэрлэжээ.

Дашрамд дуулгахад, УОК-ын шийдвэрээр газрын тосны тээвэрлэлтийг нээж, өдөрт 24 машин тос тээвэрлэн БНХАУ руу гаргаж байна.

Дэлгэрмаа.Д

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*