Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн суманд өмчийн хяналт шалгалт хийгдэж байна

Хэрлэн сумын ИТХ, аймгийн Орон нутгийн өмчийн албатай хамтран төсөвт байгууллагуудын өмчийн хадгалалт, хамгаалалтын байдалд жил бүр хяналт, шалгалт явуулдаг бөгөөд энэ удаагийн шалгалт эхэлж байна.
Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албаны дарга Т.Болд, аймгийн Орон нутгийн өмчийн албаны ахлах мэргэжилтэн Г.Мөнхцэцэг, мэргэжилтэн М.Гансүмбэр, сумын ИТХ-ын өмчийн ажилтан Д.Мөнхзаяа, сумын ИТХ-ын төлөөлөгч, Санхүү эдийн засгийн бодлогын хорооны гишүүн С. Цэцгээ нарын бүрэлдэхүүнтэйгээр сумын төсөвт байгууллагуудад хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлыг хийж байна.
Хяналт, шалгалтаар өмчийн бүртгэл, хөтлөлт, тайлан мэдээ, байгуулллагын өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаа, өмч хамгаалах чиглэлээр гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах, 2014 онд актлагдсан хөрөнгийг хөрөнгийн бүртгэлтэй тулган үзэх, төвлөрүүлэх, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл, зарцуулалтын тайлан, мэдээтэй танилцах, 2014 оны өмч эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэх, 2015 оны өмч эзэмшлийн гэрээ байгуулах зэрэгт үнэлгээ өгч ажиллаж байна.
Тус хяналт, шалгалт 2015.04.21-ээс эхэлж байгаа бөгөөд 1, 2, 3, 5, 6, 11-р цэцэрлэг, 2, 11, “Шинэ-хөгжил” цогцолбор сургуулийн өмчийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаатай танилцаад байна.
Хяналт, шалгалт 2015 оны 05-р сарын 03 хүртэл үргэлжлэх юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*