Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

11-р сургуульд 145 сая төгрөгөөр засвар шинэчлэлт хийгдэнэ

Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр 11 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Хэрлэн сумын 11 дүгээр сургууль нь Чойбалсан хотын төвөөс зайдуу багийн хүүхдүүд суралцдаг онцлогтой.

Аливаа байгууллагын өнгө төрх түүнийг удирдан чиглүүлж байгаа хүнээс ихээхэн шалтгаалдаг. Дорнод аймагт олон чадварлаг сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захиралууд бий. Түүний нэг нь 11 дүгээр сургуулийн захирал С.Цэрэнтогтох юм. Энэ жил тэрээр сургуулийнхаа сургалтын орчинг сайжруулж 14 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авчирч чаджээ. Хэрлэн сумын 11 сургууль ашиглалтанд орсноосоо хойш сурагчдын ширээ сандлаа солиогүй хуучирч муудсан аж. Харин 2015 онд дөрвөн ангийн ширээ сандал самбарыг шинэчиллээ. Мөн спорт заал нь шинэ иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй болсон байна. Хэрлэн сумын 11 сургуульд улсын төсвийн 145 сая төгрөгийн хөрөнгөөр дээвэрийн засвар, спорт заалны бүрэн засвар хийгдэх юм. Ирэх хичээлийн жилд тус сургуулийн хамт олон сургуулийнхаа өнгө төрхийг сайжруулж хүүхэд сурах таатай орчин бүрдүүлэхээр дотоод засвар үйлчилгээний ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    sain bn 1 dugeer bagin irgedin huuhduud sain suraltsah l uldeh yum bn ene surgulin bagsh udirdlagig etseg ehchud bid nar demjij ajillavl chadvarlag bagsh udirdlagud ajillaj bga odo dotur bairtai boloh heregtei

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*