Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн Онцгой комисс хуралдлаа

Баянтүмэн сумын 3-р багийн нутаг Очиртын говь, 80-н пайз зэрэг газар, Хэрлэн сумын 5-р багийн нутгийн өмнөд хэсгээр малын халдварт цэцэг өвчин гарсан тул аймгийн онцгой комисс хуралдан авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцлээ.

Нэн түрүүнд голомт болон сэжигтэй бүсийг тогтоон хорио цээрийн дэглэм тогтоох,Урд чиглэлээс орж ирдэг 3-н гүүр болон Халхгол,Матад чиглэлд хяналт болон ариутгалын пост байгуулах,хязгаарлалтын бүсээс жирэмсэн болон суурь өвчтэй иргэдийг төв суурин газарт шилжүүлэх,сургуулийн сурагчдын хөдөлгөөнийг хязгаарлах,голомтын бүсэд малын эмч нарыг татан оролцуулж байнгын хяналтанд байлгах,тухайн бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох,Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж байгаа махны зах дэлгүүрүүдэд сэрэмжлүүлэн мэдээлэл түгээх,Морин уралдааныг хязгаарлах захирамж гаргах, нийт малыг вакцинжуулахад шаардлагатай вакциныг татах,тарилга явуулахад анхаарах ажлуудыг зохион байгуулахаар болж мэргэжлийн болон ажил хариуцсан байгууллагуудад үүрэг чиглэлийг өглөө.

Б.Отгонбавуу
DornodMedee.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*