Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ноён суухад “ном” бий

Засаг даргаа огцруулсан Дорнодын ИТХ-ын саналыг Ерөнхий сайд хүлээж аваад 14 хоногийн дотор дараагийн даргын нэрийг ирүүл гэдэг үүрэг өгсөн. Энэ хугацаа баасан гаригт буюу 10-нд дуусна.

Гэхдээ дээрх хугацаанд Дорнодын шинэ даргын нэр, сураг гарахгүй нь бололтой. Учир нь Дорнод аймгийн ИТХ энэ сарын 17-нд хуралдаж шинэ Засаг даргаа тодруулахаар болжээ. Тэгэхээр Ерөнхий сайдын үүрэгдсэн хугацааг долоо хоногоор хойшлууллаа гэсэн үг. Ингэсэн нь цаанаа ихээхэн учиртай. Одоо Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа М.Бадамсүрэн гэж залууг Засаг дарга болгохоор ИТХ дээрээ тохироо хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хэлцэл тохироо хийх хугацаа авсан нь энэ гэнэ.

М.Бадамсүрэнг зөвлөхөөр томилсон, хүчингүй болгосон, сэргээсэн захирамжууд.

Уг нь зарчмын хувьд орлогчоор ажиллаж байсан хүн Засаг дарга болоход болохгүй юм байхгүй. Магадгүй, хамгийн сайн сонголт байж болно. Гэвч М.Бадамсүрэнд асуудал бий.

2012 оны Орон нутгийн сонгуулиас хойш хамгийн удаан даргагүй явсан аймаг бол Дорнод. Аймгийн ИТХ-аас М.Бадамсүрэнг дэвшүүлдэг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжилдаггүй. Эцэстээ энэ нь хэрүүлийн алим болж чуулганы танхимд хүртэл орж ирсэн. Шүүхдэж ч үзсэн. Дорнодоос сонгогдсон Н.Номтойбаяр гишүүн М.Бадамсүрэнг зүтгүүлсэн байдаг. Тэрээр Ерөнхий сайдад хандан ил далд олон ч удаа эсэргүүцлээ илэрхийлсэн дээ. Тэгээд тусыг олоогүй. М.Бадамсүрэнг батламжлахгүй байх шалтгаан Ерөнхий сайдад байжээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэж бий. Түүгээр аймгийн Засаг дарга болох гэж байгаа эрхэмд тавьдаг хэдэн шаардлага бий. Сануулбал, М.Бадамсүрэн дээрх хуулийн 26.5.2 буюу төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэснийг хангаагүй байна.

Хэрлэн сумын  Засаг даргын орлогчоор томилсон, чөлөөлсөн захирамж.

Тэрээр өмнө нь хувийн хэвшилд ажилладаг байсан. Намтрыг нь сонирхвол, 2000 онд ШУТИС-ийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд “НИК” ХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газарт ШТС-ын эрхлэгч, 2007-2009 онд “Магнай трейд” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын дарга, 2009 оноос МАН-ын хорооны дэд дарга, 2012 оноос Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга, мөн 2008 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаа. М.Бадамсүрэн 2013 оны арванхоёрдугаар сарын 25-нд аймгийн Засаг даргын орлогчоор томилогджээ. Өнөөг хүртэл гэж бодвол нэг жил гурван сар 13 хонож байгаа. Гурван жилдээ хүрээгүй байна гэсэн үг. Харин саяхнаас баахан баримт гаргаж ирээд ажилласан хугацаагаа нэмэх болсон байна. 2013 оны тавдугаар сарын 14-нд тухайн үед аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Л.Хишигтогтох захирамж гаргаж М.Бадамсүрэнг аймгийн Засаг даргын зөвлөхөөр томилжээ. Ингэхдээ 700 гаруй мянган төгрөгийн цалинтай байхаар захирамжилжээ. Гэвч энэ хугацаанд Засаг даргын зөвлөх М.Бадамсүрэн ажлаа хийсэнгүй. Аймгийн Тамгын газраар шагайж ч байсангүй. Үнэн хэрэгтээ зөвлөхийн өрөө тасалгаа, ширээ сандал ч гэж байгаагүй ажээ. Ингэж байтал аймгийн Засаг дарга Ц.Жанлав 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд буюу зөвлөхөөр томилогдсоноос хойш зургаан сар долоо хоногийн дараа Л.Хишигтогтохын захирамжийг хүчингүй болгосон байна.Зөвлөх М.Бадамсүрэнг ажлаас халаагүй, түүнийг томилсон захирамжийг хүчингүй болгосон хэрэг. Цалинг нь ч буцаан төрийн санд авахыг нягтландаа үүрэг болгосон байв. Асуудал ингээд дууссангүй. Сая огцорсон С.Ганбат аймгийн Засаг дарга болсныхоо дараа мөн оны арванхоёрдугаар сарын 12-нд захирамж гарган Ц.Жанлав даргын захирамжийг хүчингүй болгочихов. Ингэж М.Бадамсүрэнгийн аймгийн даргын зөвлөхөөр ажилласан хугацаа нь хүчинтэй үлджээ. Үүнээс гадна 2012 оны арваннэгдүгээр сарын 27-нд Дорнод аймгийн төв Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг захирамж гарган орлогчоороо томилжээ. М.Бадамсүрэн зургаан сар орчим ажилласан байна. Бас л хэл амтай. Үнэн хэрэгтээ нэг сар орчим ажиллаад алга болсон гэдэг. Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг түүнийг ажлаас чөлөөлөх захирамжийг 2013 оны тавдугаар сарын 5-нд гаргажээ. Энэ мэтчилэнгээр нэмээд ч төрд ажилласан гурван жилийн хугацааг нөхөх тун хэцүү ажээ. М.Бадамсүрэнгийн аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан дээр зөвлөхийн зургаан сарыг нь нэмбэл жил арван сар болж байгаа юм. Бүр нэмээд Хэрлэн сумын Засаг даргын орлогч гэдэг зургаан сараа нэмбэл хоёр жил дөрвөн сар болно. Гурван жилд яагаад ч хүрэхгүй. Гэтэл Ерөнхий сайдын үүрэгдсэн хугацаа болчихоод байдаг. Чухамдаа байдал ийм л байна.

Ийм байтал хэд хоногийн өмнө Дорнодод нэг марзан юм болоодохжээ. МАН-ын генсек тэргүүтнүүд Дорнод аймагт ажилласан байна. Зүүн аймгуудаас сонгогдсон гишүүд дагалдсан том баг ажиллажээ. Тэд иргэдтэй уулзах үеэрээ “Танай аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг томилсон…” хэмээн мэдэгдсэн гэнэ. МАН, АН засагт хамтарсан байж болно. Гэхдээ ийм маягаар шантааж, тулган шаардалт хийж, Ерөнхий сайдын эрх мэдлийг шууд хуваалцаж, өмнөөс нь шийдвэр гаргана гэж тохиролцоогүй байлтай.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Жолоочийнхоо толгойг залгичихлаа. хар тамхи хэрэглэж мансуурч байгаад. ийм хүн Засаг болж болох юмуу Ерөнхий Сайдаа

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Номтойбаярын гар хөл шүү дээ МАК дорнодыг залгих гэж байгаа юм

  3. нутгийн хүн гуай өгүүлрүүн:

    ДОРНОДЫН ХҮН МИНЬ ТА НАРЫН ДУТАГДАЛ ЭНЭ Л БНА. ДЭЭШЭЭ ГАРСАН НЭГНЭЭ ТАТАЖ ХАЖУУДАА АВЧИРДАГ. ЭНЭ ЗАНГАА БОЛИОД НУТГИЙНХНАА ДЭМЖЭЭЧ. БАДАМСҮРЭНГ ӨӨЛЖ МУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ УЛС ТӨРЧИД Л БАЙХ. ИРГЭД БОЛ ИЙМ ЮМ ХИЙХ Ч ҮГҮЙ БИЧИХ Ч ҮГҮЙ

  4. hhh гуай өгүүлрүүн:

    Shine zaluuchuudiig gargaj irmeer bn. Huuchin tsagiinhhumuus odoo bolimoor bnaa

  5. Нутгийн хүн гуай өгүүлрүүн:

    БАДАМСҮРЭНГ БИШЭЭ ӨӨР НУТГИЙН ХҮН АЛГА УУ БАЙГАА Л БИЗ ДЭЭ. ДОРНОДЫНХООН НУТГИЙН ЗАЛУУГАА ДЭМЖИЖ ДАРГА БОЛГОЁ. ДАНДАА ГАДНЫН ХҮМҮҮСЭЭР ТОЛГОЙ ХИЙЖ ДОРНОДЫГ СҮЙРҮҮЛЖ ДУУСЛАА Ш ДЭЭ. НОМТОЙБАЯР ЖАНЛАВ ГЭЭД ЭД ДОРНОДЫГ ГЭХ СЭТГЭЛ ГАРГАХГҮЙ ЭЭ ХУВИА Л БОДСОН. БАДАМСҮРЭН МӨН АДИЛ ДОРНОДЫНХОН ОЮУНЛАГ ЧАДАЛТАЙ ДААН Ч ХЭТЭРХИЙ БИЕЭ ДААСАН ДУУЛГАВАРГҮЙ ТЭВЧЭЭРГҮЙ. НЭГДМЭЛ БУС. УВС ХОВДЫНХОН ШИГ ДАРГА ХАРЖ ДАЛДЧИДАГГҮЙ, ЦҮНХ БАРЬЖ ЧАДДАГГҮЙ УЧРААС ГОЛОГДООД БАЙХ ЮМ ДАА.ИЙМЭЭС ХИЧЭЭГЭЭД ОДООНООС ДОРНОДЫН УУГУУЛ ХҮМҮҮСЭЭ БҮГДЭЭРЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ. ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬД Ч АДИЛХАН ШҮҮ. МАНАЙХААН.

  6. MAN гуай өгүүлрүүн:

    ЗАСАГ ДАРГА БОЛОХ ГЭЖ ОЛОН АРГА ХЭРЭГЛЭЖ БАЙГААГИЙН ЗӨВХӨН НЭГ НЬ ИНГЭЖ ТӨРИЙГ ХУУРЧ ЭРХ МЭДЭЛД ОЧНО ГЭЖ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН ЗАЛЬ НЬ ДАА НААДАХ УЛААН БАДАМ, ДОРНОДОД ИНГЭЖ ХУУЛЬ БУСААР ЗАРГА ДАРГА БОЛОХООР УЛААРАН ТЭМЦЭЖ БАЙГАА ХАР ТАМХИЧИНГААС ӨӨР ХҮН БАЙХГҮЙ БОЛСОН ЮМ БАЙНА Л ДАА.

  7. vnen yg гуай өгүүлрүүн:

    ydaj xalx gol sumandaam 4 jil darga xiildee sumaa xugjvvleed aimgaa xugjvvleldaa ter ved chamd songuuli xergvi shvv dee sumand ni uvsuu xytad gargaad irged ni bien deer ni ym geraad uvchin xyrdeg shvv dee ervvl mendeeree xoxirood uvsuu tvvdeg bish taridag bolmoor bnaa

    • bi гуай өгүүлрүүн:

      unen shu

    • bi гуай өгүүлрүүн:

      toloolol nertei oorsdiigoo iluud toocson yumnuud. terguulegchee hat d. songuuli n dohohoor yaj arzaital ineedeg bilee. songuulid orolcson irgediin %g gargahaasaa iluu, ogoh huniihee hedn %n sanal avsnaar ni haruulval taarn. ter 2n hen n chi her,gui. ugiin boos tuusen amitad.

    • bi гуай өгүүлрүүн:

      ene 2 l bish shu

  8. сэтгэгдэл гуай өгүүлрүүн:

    Номтойбаярын МАК ХХК нь манай Дорнод аймгийг хувьчилж авах гээд улайраад байдаг, тэрийг нь мэдсээр байж МАН-н удирдах зөвлөлийн нэртэй хүмүүс ирж ухуулга хийж л байдаг ёстой дампуурсан улс төрч нар юм даа. Азаар харин манай Дорнодчууд нэг юм гадарлаад мэдээд дургүйцээд байнаа да.

  9. нутгийн хүн гуай өгүүлрүүн:

    БАДАМСҮРЭНГ ДЭМЖИЖ БАЙНА. ДОРНОДЫНХООН НУТГИЙН ЗАЛУУГАА ДЭМЖИЖ ДАРГА БОЛГОЁ. ДАНДАА ГАДНЫН ХҮМҮҮСЭЭР ТОЛГОЙ ХИЙЖ ДОРНОДЫГ СҮЙРҮҮЛЖ ДУУСЛАА Ш ДЭЭ. НОМТОЙБАЯР ЖАНЛАВ ГЭЭД ЭД ДОРНОДЫГ ГЭХ СЭТГЭЛ ГАРГАХГҮЙ ЭЭ ХУВИА Л БОДСОН.ДОРНОДЫНХОН ОЮУНЛАГ ЧАДАЛТАЙ ДААН Ч ХЭТЭРХИЙ БИЕЭ ДААСАН ДУУЛГАВАРГҮЙ ТЭВЧЭЭРГҮЙ. НЭГДМЭЛ БУС. УВС ХОВДЫНХОН ШИГ ДАРГА ХАРЖ ДАЛДЧИДАГГҮЙ, ЦҮНХ БАРЬЖ ЧАДДАГГҮЙ УЧРААС ГОЛОГДООД БАЙХ ЮМ ДАА.ИЙМЭЭС ХИЧЭЭГЭЭД ОДООНООС ДОРНОДЫН УУГУУЛ ХҮМҮҮСЭЭ БҮГДЭЭРЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ. ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬД Ч АДИЛХАН ШҮҮ. МАНАЙХААН.

  10. Зочин гуай өгүүлрүүн:

    Их шунасан хүнд төрийг бүү бариул гэж Чингис өвөө маань хэлсэн бил үү

  11. zochin гуай өгүүлрүүн:

    badam suren darga bolno gej mon ch ih um bolj bna daa.odoo hurdan zasag dargaa songobol yasan um be .ta nariin hereldej suudlaa bulaaldsasr baital irged chini bolohoo bolno.dornodiin ard tumneer toglohoo boli humuusee

  12. Зочин гуай өгүүлрүүн:

    ЗАСАГ ДАРГА БОЛОХ ГЭЖ ОЛОН АРГА ХЭРЭГЛЭЖ БАЙГААГИЙН ЗӨВХӨН НЭГ НЬ ИНГЭЖ ТӨРИЙГ ХУУРЧ ЭРХ МЭДЭЛД ОЧНО ГЭЖ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН ЗАЛЬ НЬ ДАА НААДАХ УЛААН БАДАМ, ДОРНОДОД ИНГЭЖ ХУУЛЬ БУСААР ЗАРГА ДАРГА БОЛОХООР УЛААРАН ТЭМЦЭЖ БАЙГАА ХАР ТАМХИЧИНГААС ӨӨР ХҮН БАЙХГҮЙ БОЛСОН ЮМ БАЙНА Л ДАА.

  13. irgen гуай өгүүлрүүн:

    munkh torig demjij bna sain ajilaj chadn bdam sureng boduul ajilin turshlagtai hun badam suren hor nairuulhas uur yum hiihgui heruules n bolj 2jil garan aimag ahitstai tuushtai ajil yavsan gui tr klonkinho darga l hiil de

  14. Зочин гуай өгүүлрүүн:

    Хууль нь хуулиараа, гууль нь гуулиараа байвал сайнсан. Өвөг дээдэс маань “Цэр нь цээжинд, бөөр нь ,,,”-ндөө байг гэж тун онож хэлсэн шүү.

  15. aduuu shdee гуай өгүүлрүүн:

    ingej uls torjihoo bolimoor ym sda yu ch hiihgui bj yun ih ymruu shunadag atsnuud ingeseer btal oron nutag n i hiisen buteesen ymgui ajilgui anhiagui hogtoi shorotoi bolj guitslee golognuudiig boldog bol buudaj almar bgam

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*