Дорнод аймгийн мэдээллийн сайт

Нярай хүүхдээ гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ

1595912820_12211-2

Нярай хүүхдээ гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ. Тодруулбал Дорнод аймагт тус аймгийн харьяат 28 настай эмэгтэй Б гэгч нь гурван сартай хүүгээ хүнсний дэлгүүрийн урд талд орхиж явсан байсныг дэлгүүрийн эзэд олж, цагдаагийн байгууллагад өгчээ. Улмаар цагдаагийнхан хүүхдийн эцэг эхийг шуурхай эрэн сурвалжилж, олсон байна.

Шалгалтын явцад хүүхдийн ээж хүүхдээ санаатайгаар хаясан болох нь тогтоогджээ. Хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба хүүхдээ хаяхыг завдсан эмэгтэйд эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж.

Монгол Улсын хүн бүр Үндсэн хуулиар хүүхдээ асран хамгаалах, үүргийг хүлээсэн байдаг. Эцэг, эх төрсөн хүүхдээ хогийн саванд хаяна гэдэг бол ёс суртахууны хувьд байж боломгүй асуудал. Үүнийг хуулиар зохицуулсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуульд иргэн бүрийн журамт үүрэг гэж бий. Мөн Гэр бүлийн тухайн хуулийн 26 дугаар зүйлд “Хүүхдээ хүмүүжүүлэх эрх үүрэг” гэж тодорхой заалт бий. 26 дугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт эцэг, эх дараахь үүргийг хүлээдэг. 26 дугаар зүйлийн хоёрдугаар хэсгийн нэгт “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, хоёрдугаар хэсгийн хоёрт “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” , хоёрдугаар хэсгийн гуравт “Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох”, хоёрдугаар хэсгийн гуравт, “Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” гэж байна. 26 дугаар зүйлийн гуравдугаар хэсэгт, “Эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэдтэйгээ хэрцгий харилцах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх нь иргэн хүн бүрийн үүрэг бөгөөд цаашлаад эцэг эх байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*