Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрүүл хот аян эхэллээ

Жил бүрийн 4-р сарын нэгнээс 10-р сарын нэгэн хүртэлхи хугацаанд Чойбалсан хотын хэмжээнд “Эрүүл хот” аяныг зохион байгуулж,эрүүл,цэвэр орчныг бүрдүүлэх ажлыг хамтын хүчээр хийдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд ирэх сарын 3-ны өдрийн 10 цагаас Эрүүл хот аяны нээлт Хэрлэн голын эрэг Найрамдал паркийн талбайд болно.Энэ тухай Хэрлэн сумын засаг дарга захирамж гарган албан байгууллага,аж ахуйн нэгж,сургууль цэцэрлэг, СӨХ-үүд эргэн тойрныхоо 50 метр хүртэлх зам талбай, нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гудамжийг хуваарийн дагуу тогтмол цэвэрлэж,бохирдолгүй байлгахыг  үүрэг болгосон байна.

Эх сурвалж dornodmedee.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Үнэнийг өчигч гуай өгүүлрүүн:

    Хэрлэн сумын засаг дарга захирамж гаргаж сайхан аян зохиож байгаа юм байна.

    Нэг шүүмж хэлэхэд нь нэр нь зохиогүй аян юм байна. “Эрүүл хот” гэхээр нь иргэдээ архинаас ангид байлгаж архины хязгаарлалт хийх гэж байгаа, эсвэл эрүүл мэндийн үзлэг эмчилгээ сувилгаанд анхаарах юм байх гэж ойлголоо.
    Гэтэл хог цэвэрлэх тухайд байгаа учраас “Цэвэр хот” гэвэл оновчтой нэр болох байжээ. Учир нь монгол хэлэнд эрүүл гэдэг үг, согтуу биш, өвчин зовлонгүй гэдэг 2 үгтэй эсрэг утгатай байдаг. Цэвэр гэвэл харин хоггүй, цэмцгэр гэсэн утга агуулна.

    За юутай ч энэ аяны зохион байгуулагч, оролцогч хэн бүхэнд дахин талархал илэрхийлж амжил хүснэ би.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*