Дорнод аймгийн мэдээллийн сайт

Шатахуун ачсан машин онхолдож, 200-300 литр нь асгарсан байсныг аюулгүй болгожээ

6s3ksbgtj2s89tgf99bu17vbsk

Шатахуун ачиж явсан том оврын автомашин онхолдсон осол гарсан байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин Багануур дүүргээс баруун зүгт 38 километрт орших Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Тогосын хоолой” гэдэг газар онхолдож шатахуун асгарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 08:15 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж 200-300 литр шатахуун асгарсан 12 м.кв талбайд элс асган саармагжуулж, онхолдсон автомашиныг 15:45 цагт татан босгосон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. benzin

    Уул нь Оросоос Лорнодоор бензин орж ирдэг. Убаас зөөдгийг нь ерөөсөө ойлгодоггүй

Leave a Reply to benzin Cancel reply

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*