Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Байхуу цай уух уу, байх уу?

“Дорнод аймгийн залуучуудын нэгдэл”-ийн залуус БАЙХ УУ ЦАЙ УУХ УУ? БАЙХ УУ?” уулзалтаа хийгээгүй нилээн удсаны дараа 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр То Ван зочид буудлын Титэм ресторанд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан “Жендерийн тэгш эрх ба өнөөгийн төлөв байдал” сэдвээр аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч цагдаагийн хошууч Д.Ариунсанаа эгчийгээ урьж оролцууллаа. Дорнод аймагт үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл болон, өнөөгийн нөхцөл байдал, үүнээс гарах арга замын талаар нээлттэй сайхан ярилцлаа. Цаг хоцорсон ч 10 гаруй залуус цуглан тарахаа үзэхгүй цайллаа ш дээ. Дараа дараагийн уулзалтад залуучууд та бүхнийгээ хүрэлцэн ирж бидэнтэй БАЙХУУ ЦАЙ ууж санал бодлоо солилцохыг урьж байна.

“ДОРНОД АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ”

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*