Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дахиад л халамцуу хил зөрчигч

Дорнод аймгийн иргэд халамцуу согтуу үедээ хил зөрчсөн хэрэг явдал өмнө нь нэг бус удаа гарч байсан. Тэгвэл дахин давтагджээ. “ОХУ-ын Байгалийн Хязгаарын хилчид Орос-Монголын хилийг шөнөөр нэвтрэх гэж оролдсон хил зөрчигчийг баривчиллаа” гэж ОХУ-ын ТАСС агентлаг 3-р сарын 4-нд мэдээллээ. Хил зөрчигч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд биедээ ямар ч бичиг баримтгүй явж байсан аж.

ТАСС агентлагийн мэдээнд “Хил зөрчигч өөрийгөө Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн гэж мэдүүлсэн. 31 настай тэр залуу Чулуунхороот сумын төв Эрээнцавд хурдан морины уралдаанд ирсэн байна. Найзуудтайгаа ууж наргиад гэр лүүгээ алхаж яваад төөрч хил давсан бололтой. Нимгэхэн хувцастай явж байсан тул хилчид түүнийг олох үед бараг хөлдөх гэж байсан. Тэр шөнө -20 хэмийн хүйтэн байсан тул хилчид олоогүй байсан бол амь насанд нь аюул ч учирч болох байлаа. Мэдүүлгийн үнэн эсэхийг шалгаж байна” гэж бичжээ.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. туул гуай өгүүлрүүн:

    төөрсөн л хүн байна шүү дээ ямар сүртэй юм бэ

  2. karma гуай өгүүлрүүн:

    deer ueiin medee bnshdee

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*