Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сурагчид тэтгэлгээр суралцах эрх авлаа

Чойбалсан хотын Захирагч П.Мөнхтөрийн санаачилгаар Орос хэлний өдрүүдийг  2015 оны 02 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Чойбалсан хотноо амжилттай зохион байгууллаа.  Арга хэмжээний хүрээнд багш, сурагчдын дунд зүүн бүсийн Орос хэлний олимпиад, ОХУ-д их дээд сургууль төгсөгчдийн дунд уулзалт ярилцлага, Орос дуу, шүлгийн тэмцээнийг зохион байгуулсан.  Орос хэлний өдрүүдэд Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Е.Г.Михайлов, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д. Цогзолмаа  нар оролцож ихээхэн ач холбогдол өгч байв.  Олимпиадын багш нарын төрөлд 1-р байрыг Сүхбаатар аймгийн 3 дугаар сургуулийн багш А.Ариунаа, 2-р байрыг Дорнод аймгийн Хэрлэн сумын “flower” сургуулийн багш Т.Сүхбаатар нар эзэлж ОХУ-д мэргэжил дээшлүүлэх эрх авсан бол сурагчдын төрөлд Дорнод аймгийн Хэрлэн сумаас 4 хүүхэд, Сүхбаатар аймгаас хоёр хүүхэд, Хэнтий аймгаас нэг хүүхэд шалгарч  ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхийг гардан авлаа.  Мөн Орос дуу, шүлгийн тэмцээнд 35 авьяаслаг багш, сурагчид оролцож байр эзлүүлэн гарын бэлгээр шагнав. Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Е.Г.Михайлов, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Цогзолмаа нар таван жилийн хугауаатай гурван талт хамтран ажиллах гэрээг үзэглэн Орос хэл, соёлын өдрүүдийг жил бүр зохион байгуулахаар боллоо

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*