Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын боксчид бэлтгэлийн заалтай болно

Дорнод аймгийн боксын холбооны багш дасгалжуулагчид өөрсдийн санаачилгаар бэлтгэлийн заал тохижуулж байна.

Тамирчдын амжилт гаргахад бэлтгэл хийх зориулалтын заал тун чухал. Дорнодын боксчдод одоогийн үзүүлж байгаа амжилтаасаа өндөр амжилт гаргах боломж байгааг холбооны гишүүд, дасгалжуулагчид нь онцолж байна. Харамсалтай нь тэдэнд бэлтгэл хийх зориулалтын байр заал байхгүй учраас 7 хоногийн 5 өдөрт бага цагаар сагс, волейболынхонтой зэрэгцээд бэлтгэлээ хийдэг байна.

Түүнчлэн хүйтний улиралд тус аймгийн ССАЖГ-ын зааланд албан байгууллагуудын спортын арга хэмжээ тасралтгүй зохиогддог учраас заалны хүрэлцээгүйн улмаас бэлтгэл нь зогсдог. Тиймээс тус аймгийн боксын холбооныхон санаачлан зориулалтын бэлтгэлийн танхимтай болохоор хуучин машины гараж байсан газрыг засч янзалж байна. Нийт 443 м.кв талбайг засварлаад оны өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Тиймээс спортод элэгтэй, спортыг дэмжигч хувь хүн, албан байгууллага та бүхнийг ирээдүйн олимпийн аваргыг Дорнодын дэвжээнээс төрөн гаргах үйлсэд нэгдэж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг уриалж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*