Дорнод аймгийн мэдээллийн сайт

БНХАУ-ын 31 иргэнийг тусгаарлаад байна

5f182de1025fe-1-810x500

Өнгөрсөн Лхагва гариг (2020.07.22)-т БНХАУ-ын 31 иргэнийг тусгаарласан байна. Тодруулбал, дээрх хятад иргэд нь Чойбалсан дулааны цахилгаан станцын 50 мегаваттын өргөтгөлд ажиллах ажээ.

Тус станцын өргөтгөлийн ажлыг Хятад, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болж, Хятадын “ТВЕА” групп тендерт шалгарсан аж. Өргөтгөлийг БНХАУ-ын хөгжлийн банкны 70 гаруй сая ам.долларын зээлээр, 10 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж босгох юм байна.

Гүйцэтгэгч компани 18 сарын хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж, нийт 250 гаруй хятад ажилчин ажиллуулах болсон талаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шав тавих ёслолын үеэр мэдэгджээ. Эхний ээлжийн инженер техникийн ажилчид болох 31 хятад иргэн Замын-Үүдийн боомтоор ийн нэвтрэн, Дорнодод ирж, “Чойбалсан” зочид буудалд 21 хоног тусгаарласны дараа дахин шинжилгээ авах ажээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*