Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Орос, Хятад хэлний сургалтыг эрчимжүүлнэ

Монгол улсаас хөрш орнуудтай харилцах гадаад харилцаа эрчимжин өргөжиж, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд Монгол улсад айлчлан нийгэм-эдийн засгийн олон талт хамтын ажиллагаа эрс өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр гадаад хэлний сургалтыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Уг захирамжаар ЕБС-ын сурагчдад Хятад, Орос хэлийг суралцах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, хичээлээс гадуур сургалтаар гүнзгийрүүлэн сургах, энэ талаар санаачлага гарган төрийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах, аймаг бүс улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хэлний уралдаан тэмцээнд багш, сурагчдыг тогтмол оролцуулах, дэмжлэг үзүүлэхийг ЕБС-иудын захиралууд, гадаад хэлний багш нарт үүрэг болгосон байна. Захирамжийн хэрэгжилтийг улирал бүр сумын ЗДТГ-ын Боловсрол соёлын асуудал хариуцсан мэргэжилтнээр дамжууулан сумын Засаг даргад танилцуулах юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    Уулаагийн явуулж буй арга хэмжээ зөв Ажил хийх гэж мэрийх нэгнээ бүү гоочил 2 хөршийнхөө хэлийг мэдэх хэрэгтэй УУлаа ямар өөрөө шалгах уу хийх ажилгүй юм уу хаашаа юм сайтаар бүү хэрэлд

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Өөрөө ямар хэлээр ярьдаг бил ээ дээ. Биелэлтийг нь яаж шалгана даа.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*