Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Тод манлай уяач Д.Ононгийн 100 гаруй сая төгрөгийн үнэтэй 29 адууг хил давуулан наймаалжээ

Улстөрчид болон бизнесийн салбарынхныг моринд уруу татаж, хурдан морины үнэ ханш, уралдааны бай шагналыг өндөрт гаргасан хүмүүсийн нэг бол Монгол Улсын тод манлай уяач Д.Онон. Түүний алдартай хурдан хөлөг болох хээр морь улс бүсийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан хурдан буян. Ганцхан хээр морь нь л гэхэд өндөр бай шагналтай уралдаануудаас нэг жип, дөрвөн УАЗ-469,10 гаруй мотоциклийн бай шагнал авч байсан гэдэг. Өөрийнхөө унаган адуугаар улс бүсийн наадмаас 11 түрүү, 28 айраг авч Тод манлай уяачийн болзол хангаж байсан Д.Онон бусдын морийг уяж, нийтдээ 40-өөд түрүү, 50 гаруй айраг авсан алдартай уяач. Сүүлийн үед морины угшил удам судар сайжруулах тал дээр онцгой анхаарч, АНУ, Бельги, Англиас хүртэл морьд оруулж ирэх болсон Д.Онон уяач Дорнод аймагт хил дагуу морьдоо байршуулж, Шилийн гол, Хөлөнбуйр, Жирэмээс адуу зөөж байлаа. Дан ганц Д.Онон уяач ч биш Монголын баячуудын хэдэн мянган адуу Дорнод аймаг, Халх голын ай савд оторт гардаг. Гэвч Дорнодод адуугаа оторлодог Монголын баячуудын хувьд нэг том асуудал үүсээд байгаа нь Хятадуудтай нийлсэн адууны хулгай. Тод манлай уячД.Ононгийн гал л гэхэд Дорнодод 1000 гаруй адуутай. Өөрийнх нь адуунаас гадна УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Р.Раш, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, УБТЗ-ын том дарга нарын нэг Бямбадорж, “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр нарын адууг Д.Ононгийн удирдлага дор арав гаруй уяач хариулж, маллаж байдаг гэнэ. Монгол Улсын гавьяат малчин, Тод манлай уяач Д.Онон галынхан бүлэг хулгайчдын гарт өртөж, 29 адуугаа хулгайд алдсан хэргийг саяхан Дээд шүүх хяналаа. Д.Онон уяач ОХУ болон Баргаас адуу авчран монгол адуутай нийлүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж байсан бөгөөд 29 адуугаа 125 сая гаруй төгрөгөөр үнэлсэн байна. Гэвч хурдан угшилтай, сайн үүлдэрийн энэ адуунуудыг гэмт этгээдүүд хилийн … дугаар тэмдэгт орчмоор хил гаргаж, өмнө нь мал мах борлуулж байсан хятад иргэдэд худалджээ.
Удаа дараа мал хулгайлсан, улсын хил зөрчсөн, БНХАУ-ын нэр бүхий иргэдтэй хуйвалдан хил давуулж махлан худалдсан хэргийг Тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгажээ. БНХАУ дахь хамсаатан Хөгжилт, Ванг Фэй, Чанг Шун нар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга хошууны Дотоодыг хамгаалах товчооны байцаагчдад мэдүүлэг өгөхдөө хил давуулан адуу зардаг хулгайч нарын эсрэг мэдүүлэг өгсөн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    өөрсдийн малаа оторлооч тэр баячууд зайлаач

  2. Zochin гуай өгүүлрүүн:

    Bolj muu tsagaachiig.Nutgiinhantai olzoo huvaana shuu

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*