Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Олон улсын боксын 3 дахь удаагийн тэмцээн боллоо

МУГД, спортын мастер Ё.Төмөрбатаагийн нэрэмжит 3 дахь удаагийн боксын олон улсын тэмцээн 2014 оны 06-р сарын 03-08-ны өдрүүдэд Дорнод аймгийн ССАЖГ-ын спорт зааланд болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 11 багийн 58 тамирчин оролцсоноос  ОУХМ 7, с/м 13, дэд мастер 9 байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд МУГД, спортын мастер, Ё.Төмөрбатаа, урилгаар Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, ССАЖГ-ын дарга Б.Чимэддорж, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Дарьсүхбаатар, МУГТ, Ази тивийн аварга, 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат, Дорнод аймгийн Боксын холбооны тэргүүн, Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Оюунбаатар, Аймгийн онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөр, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батцэрэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Онцгой байдлын дарга Ху Лен И тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Богд-Уул сумын Засгийн ордны санхүү хариуцсан дарга Гэгээн-Тана нар оролцлоо.

МУГД, спортын мастер Ё.Төмөрбатаагийн нэрэмжит 3 дахь удаагийн боксын олон улсын тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар үг хэлсэн бол, нийт тамирчдаа төлөөлөн Дорнод аймгийн “Талын бүргэд” боксын клубын тамирчин, ОУХМ  Энхжаргалын Идэрхүү “Тамирчны тангараг” мөн тус тэмцээнийг шударга үнэн, зөв шүүн явуулахаа тангараглан нийт шүүгчдээ төлөөлөн Олон улсын боксын холбооны 1 одтой шүүгч О.Мандахбаяр “Шүүгчийн тангараг”-ийг тус тус өргөсөн.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Соёл спорт аялал жуулчлалын яамны шагналаар Хаданхүүгийн Энхбаатарыг “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдэг, Жигжидсүрэнгийн Бат-Оршихыг “Спортын алдар” тэмдэг, Дамдинсүрэнгийн Мэндбаяр, Балжиннямын Энхбаатар нарыг ССАЖ-ын салбарын хүндэт “Жуух бичиг”, Дамдинжавын Бандийг Монгол улсад биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиар тус тус шагнав. Мөн Боксын спортоор амжилттай хичээллэж спортын мастерын болзол биелүүлсэн Лувсанбалдангийн Жаргалсайхан, Лутсайханы Алтанцэцэг, Энхбаатарын Эрдэнэтуяа, спортын дэд мастерын болзол биелүүлсэн Батбаярын Эрхэмбаяр, Уранбилэгийн Шинэцэцэг, Баярсайханы Ирээдүй нарын үнэмлэх энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.

 

Энэ удаагийн тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг Монголын боксын холбооноос томиллоо. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын боксын холбооны менежер, ОУХМ Ц.Батнасан, шүүгчээр ОУБХ-ны  1 одтой шүүгч О.Мандахбаяр, ОУБХ-ны  1 одтой шүүгч, ОУХМ Б.Атарбаяр, МБХ-ны 3 одтой шүүгч, ОУХМ Д.Аюур, МБХ-ны 3 одтой шүүгч, ОУХМ Ц.Даваасүрэн, ОУБХ-ны шүүгч, ОУХМ Мягмарсүрэн, МБХ-ны 2 одтой шүүгч, СМ Одсүрэн, МБХ-ны 2 одтой шүүгч, СМ Ган-Эрдэнэ, МБХ-ны 1 одтой шүүгч, ОУХМ О.Дэмбэрэл, МБХ-ны компьютер шүүгч Б.Баясгалан, тэмцээн хариуцсан эмчээр Дорнод аймгийн БОЭТ-ийн их эмч Г.Мягмардорж, Д.Мэндсайхан нар ажиллаа.

Тус тэмцээн насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 насны ангилалаар 11 жинд хуваагдан өрсөлдсөнөөс

Залуучуудын – Эрэгтэй 60 кг

1-р байр М.Батбаяр Хангарьд клуб

2-р байр Н.Гансүх Чоно бокс

3-р байр Баасандорж Хөх чоно

3-р байр Мөнхсайхан Хангарьд клуб

 

Эмэгтэй 48 кг

1-р байр С.Осормаа Шүрэн бээлий

2-р байр Б.Лхагвасүрэн “Талын бүргэд” клуб

3-р байр Л.Ангараг “Талын бүргэд” клуб

3-р байр Б.Мөнхжин “Талын бүргэд” клуб

 

69 кг

1-р байр Э.Эрдэнэтуяа “Талын бүргэд” клуб

2-р байр О.Гэрэлгуа Хангарьд клуб

3-р байр У.Намуун-Урсгал “Талын бүргэд” клуб

3-р байр Энхтуул “Талын бүргэд” клуб

 

Насанд хүрэгчдийн эмэгтэй 51 кг

1-р байр Л.Алтанцэцэг “Талын бүргэд” клуб

2-р байр О.Жаргалан Хөдөлгөөнт бай

3-р байр Ж.Нямсүрэн Хангарьд клуб

3-р байр Д.Нандинчимэг Хөдөлгөөнт бай

 

60 кг,

1-р байр Wang Hai Yan БНХАУ

2-р байр У.Шинэцэцэг “Талын бүргэд” клуб

3-р байр Б.Болорчимэг Хангарьд клуб

3-р байр Оюун-Эрдэнэ Хангарьд клуб

 

 Эрэгтэй 49 кг,

1-р байр Ган-Эрдэнэ “Талын бүргэд” клуб

2-р байр Гандулам Хангайтан клуб

3-р байр Мөнх-Эрдэнэ Баянгол дүүрэг

3-р байр Ариунболд Баянгол дүүрэг

 

56 кг,

1-р байр Э.Идэрхүү “Талын бүргэд” клуб

2-р байр Хурлан Чоно бокс

3-р байр Цэндбаатар Баянгол дүүрэг

3-р байр Х.Тулга “Талын бүргэд” клуб

 

60 кг,

1-р байр Д.Отгондалай “Талын бүргэд” клуб

2-р байр Даваадалай Чоно бокс

3-р байр Батболд Ширэн бээлий

3-р байр Сүхмягмар Сэлбэ плаза КО

 

64 кг,

1-р байр Отгон-Эрдэнэ “Талын бүргэд” клуб

2-р байр Бадар-Ууган Хангарьд клуб

3-р байр Hao Zong Shin БНХАУ

3-р байр Баярхүү Шүрэн бээлий

 

эмэгтэй 69 кг,

1-р байр Батзориг “Талын бүргэд” клуб

2-р байр Билгүүн Хангайтан клуб

3-р байр Түвшинбат Чоно бокс

3-р байр Гантулга  Хангайтан

 

75 кг,

1-р байр Олзбаатар Хангайтан

2-р байр Содгэрэл Чоно бокс

3-р байр Шинэбаяр “Талын бүргэд” клуб

3-р байр Ding Rui БНХАУ нар тус тус эхний байруудад шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

 

Багийн нийлбэр дүнгээр

1-р байранд спортын мастер Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай “Талын бүргэд” клуб

2-р байранд Спортын мастер С.Баттулга дасгалжуулагчтай Хангарьд клуб

3-р байранд Спортын мастер Энхээбаатар дасгалжуулагчтай Хангайтан клуб

 

Шилдгийн шилдгээр

“Шилдэг дасгалжуулагч”-аар С.Баттулга Хангарьд клуб

“Шилдэг шүүгч”-ээр ОУБХ-ны 1 одтой шүүгч О.Мандахбаяр

“Дайчин боксчин”-оор Ц.Отгон-Эрдэнэ “Талын бүргэд” клуб

“Дайчин боксчин”-оор Э.Цэндбаатар Баянгол дүүрэг

“Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Э.Идэрхүү “Талын бүргэд” клуб

“Шилдэг эмэгтэй тамирчин”-аар  О.Жаргалан “Хөдөлгөөнт бай” клуб тус тус шалгарлаа.

 

Тус тэмцээнийг зохион байгуулахад Засаг даргын нөөцийн сангаас Засаг даргын 2014 оны А/259 тоот захирамжийн дагуу 20000000 төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*