Дорнод аймгийн мэдээллийн сайт

Бензинээр гал асаахдаа болгоомж алдаж гэрээ шатааж, өөрсдөө гэмтжээ

unnamed-28

Галын аюулаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирч түлэгдэж бэртэх тохиолдлууд гарсаар байна. Өнгөрсөн сард Дорнод аймгийн иргэн, эмэгтэй, 27 настай Э гэгч нь бензинээр галаа асаасны улмаас гал алдан гэр шатаж, 30 настай, эрэгтэй Б болон 2-5 насны 3 хүүхэд гэмтсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргүүд нь ихэнх тохиолдолд айл, өрхүүдийн ашиглаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, иргэдийн хайхрамжгүй үйлдэл зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүджээ.

Иймд ард иргэд бага насны хүүхдээ гэрт нь хараа хяналгүй орхиж үлдээхгүй байх, бензин ашиглаж гал асаах оролдлого, үйлдэл хийхгүй зэрэг галын аюулгүй байдлаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*