Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхгол-75: Олзны япон цэргүүд, тэдний зэр зэвсэг

1939 онд Монголын дорнод хил Халхын голд дэлхийн цэрэг дайны түүхэнд чухлаар тэмдэглэгдэхүйц томоохон үйл явдал болсон юм. Үүнийг ЗХУ-Японы хилийн дайн буюу Халх голын дайн, Халх горын тулалдаан гэж янз бүрээр нэрлэжээ. Мөн үүнийг Японд Номонханы хэрэг явдал гэж нэрлэгдэг байна. Номонхан гэдэг нь Монгол – Манж гогийн хилийн орчим уул юм.

1931 онд Япончууд зүүн хойд Хятад буюу Манжуурыг эзлэн Манж-Го нэртэй улс байгуулсанаар Монгол улстай шууд хиллэх болсон байна. Манж-Го, Монголын хоорондахь хилийг Япончууд Буйр нуурт цутгах Халх гол хэмээн үзэж байсан боловч монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших Номонхан тосгон хүртэл Монгол улсын нутаг бий гэж үзэж байв. 1938 онд Японы Эзэн Хааны Армийн Жанжин Штабт Квантуны удирдлага ЗХУ-ын эсрэг “Хатиго” нууц нэртэй дайны төлөвлөгөөг боловсруулсан батлуулсан ажээ. Оросуудын үзэж буйгаар, Японы “Хатиго” төлөвлөгөөний “Б” хувилбар нь Монголын зүүн хязгаарыг эзлэн авч түшиц газраа болгон цаашлаад Байгаль нуур орчмоор ЗХУ руу дайрах байв.

Япончууд 1939 оны 5-р сарын 11-нд 300 явган цэрэг, нисэх онгоцны тусламжтайгаар Монголын хилээс дотогш 20 км-т Хамар даваан дахь хилийн заставт халдан довтолж 15 км-т дотогшлон цємєрснөөр Халх голын байлдааны үйл ажиллагаа эхэлсэн юм. Халх голд Японы эсрэг хийсэн Зөвлөлт, Монголын дайчдын хүнд ширүүн тулалдаанууд 1939 оны 9 дүгээр сар хүртэл үргэлжилсэн билээ.

Халх голын шийдвэрлэх тулалдаан 8 дугаар сард явагдсан юм. 8 дугаар сарын 17-нд Японы цэргүүд их хүчээр давшилт хийв. Гэвч, Монгол, Зөвлөлтийн цэргүүд Японы цэргийн давшилтыг зогсоож чаджээ. Улмаар, оросууд ар талаасаа нэмэлт хүч татаж ирүүлэв. Энэ үед Монголын тал маршал Х.Чойбалсангийн удирдсан 6000 гаруй хүнтэй 4 морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлжээ. Ингэснээр, Монгол, Зөвлөлтийн тал явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор 4 дахин, артиллерийн зэвсэгийн тоогоор 2 дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү болов.

Халх голын байлдааны ажиллагааг ЗХУ-ын алдарт маршал Жуков удирдсан юм. 8 сарын 20-нд агаарын цохилт өгсөний дараа Монгол, Зөвлөлтийн цэргүүд давшилтад оржээ. 8 сарын 23-нд Монгол, Зөвлөлтийн цэргүүд Японы 6 дугаар армийг бүсэлж, 8 сарын 28-нд дайсныг бут цохив. Улмаар, 8 сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгджээ.

1939 оны 9 дүгээр сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулснаар 9 сарын 16-ний өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогссон юм. Японы тал халх голын тулаанд 61 мянган цэргээ алдсан гэж үздэг. Тэдний 25 мянга нь тулааны үед үрэгдсэн. Харин Японы түүхчид Халх голын тулаанд 8000 цэргээ алдсан гэж үздэг ажээ. Халх голд Зөвлөлтийн талаас 8 мянган цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархадсан юм. Харин Монголын тал Халх голд 274 цэргээ алджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зургийн эх сурвалж: https://twitter.com/pmardai

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*