Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Монголын цэрэг холбоочин тагтаатай байлаа

Манай Дорнод хил орчмоор японы өдөөн хатгалга идэвхжсэн үед 1936 оны 1 дүгээр сарын 24-нөөс ЗХУ-аас ирсэн шуудангийн 100 тагтааг (тагтаачин Ко Ган, Глюкин, Пряхин, Токарев нарын хамт) монгол цэргийн дансанд оруулж, хангалт хийж, Баянтүмэн, Тамсаг булагт тагтааны буудлууд байгуулах тухай ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны 3 тоот тушаал гарч байжээ.

Холбоочин тагтаанууд суурин болон нүүдлийн үүрэг гүйцэтгэх хоёр төрөл байртай байв. Нүүдлийн байр нь хоёр морин тэргэнд тус бүр 2 хос тагтаа багтахад тохиромжтой байхын хамт тэдгээрийг тэжээн сургахад шаардагдах хэрэглэл, хүнс, эд аж ахуйгаар бүрэн хангахыг холбогдох дивизийн дарга нарт дээд командлалаас үүрэг болгосон байна.

Командлалын  шийдвэр ч хэрэгжиж, хоёр буудлыг хариуцсан дарга, ахлах тагтаачин, цэрэг  (монгол) тагтаачин 4, тагтаа 50-ийн  хамт 5, 6 дугаар морьт дивизийн  дарга нарын мэдэлд ажиллах болжээ. Тагтаанууд болон тэдгээрийг тэжээн сургагчид нь дивизүүдийн  холбооны сумангуудын бүтцэд багтаж сургалтыг 40-45 хоногийн хугацаанд явуулан холбоонд ашигладаг болов.

Тамсаг булаг дахь тагтааны  буудал нь Буландэрс, Монгол загасны заставуудтай, Баянтүмэн дахь тагтаанууд нь Хэрлэн голын өмнөд ба  умард чиглэлд орших заставуудад тус тус үүрэг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Харин тагтаануудын сургалтын үед байлдааны мэдээ хүргүүлэхийг хориглодог байжээ.

Шинжлэх ухааны доктор,  профессор Хайнзангийн Шагдар

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*