Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

То ван “эргэн ирэв”

…То вангийн өргөөнд Ман жийн наймаачин Да данжаад  ихэд бухимдан сууна. Тэрбээр  “Алс газраас хэдэн өдөр, сарыг  туулан авчирсан олон тэрэг  давсыг одоо яах вэ” гэхэд То  ван “Бид өнгөрсөн жил нэг  тэрэг давсыг нэг бяруу гаар  худалдаж авахаар тохиролц сон. Та нар Цагаан сарын өмнө  ирсэн бол энэ тохиролцоо  хүчинтэй байлаа. Харин  Цагаан сар өнгөрч, амьтай  бүхэн нэг нас нэмсэн тул өн гөр сөн жилийн бяруу одоо  шүдлэн үхэр болсон. Тиймээс  бид наймаа хийх боломжгүй.  Давсаа аваад буцахаас өөр арга  алга” гэв. Аадар бороо асгаж,  цахил гаан цахихад Да данжаад  айсан даа хараал урсган гарч  одлоо.  Тал нутгийн дундах эрэг тэй, эмэгтэй хүний эртний  чулуун хөшөөний дэргэд Жам баа, Ялгуунгоо хоёр бие бие дээ эрхлэн дуулж суухад То  ван гийн хүү Манзбазар ирж,  Манжийн амбан цэрэг, албат  нараа дагуулан тэртээгээс ай суйг хэлэв. Манжийн ам бан  буутай цэргүүд, анжис чир сэн  ажилчдаа дагуулан То ван гийн нутагт ирлээ. Түүнийг  Да данжаад газарчилжээ.

Тэрбээр То Вантай хийхээр  тохиролцсон наймаа нь бүтэлгүйтсэнд ихэд уурлаж, Илдэн  ван гийн хошууны үржил шимтэй газар нутагт тариа тарихыг  Манжийн амбанд ятгасан бололтой. Манжийн амбан То  вангийн үгийг үл тоож, газар  хагалан тариа тарихыг завдаж,  өөрийг нь эсэргүүцсэн нутгийн  иргэдийг барьжээ. То ван  Манжийн амбантай уулзаж,  “Энэ хошууны захирагчийн  хувьд таныг эсэргүүцсэн иргэдийг хэрхэн шийтгэхээ би  мэдье. Харин та 50 лангаар  торгуулах болж дээ. Манай  нутагт архи уувал 10, тамхи  татвал 50 лангаар торгодог  хуультай” гэхэд Манжийн амбан иргэдийг нь суллав.

Тэр  даруй То ван онгон дагшин  газар нутгийг нь сэндийлж,  тариа тарихаар санаархаж  буй харийнхнаас эх нутгаа  хамгаалах том бурхан бүтээх  зарлиг гаргалаа. Да данжаад  олон тэрэг дав саа буцаагаад  авч явах боломжгүй тул асгах  газар зааж өгөхийг То вангаас  хүсэхэд тэрбээр уран арга  сэдэж “Монголчуудын Манжид алдсан газар нутгаас нэг  үхрийн  ширний  хэмжээтэй  газрыг эргүүлэн өгвөл давсыг Талын цагаан нууранд  асгуулъя”  гэв.  Манж  амбан  саналыг зөвшөөрлөө. То ван  үхрийн  ширийг  тасдалгүй  утас шиг нарийн зүсэж, олон  жилийн өмнө өвгөд нь Манжид алдсан Хулд уулыг тойруулан ширээ тавьж, эргүүлж  авав. Да данжаад давсаа Талын  цагаан нууранд асгасан нь  одоогийн  Дорнод аймгийн  Халх гол сумын нутагт орших  Сангийн далай бөгөөд Монголын хамгийн цэвэр давстай  нуур юм.  Илдэн вангийн хошууны хан газар нутгаа хамгаалуулахаар бүтээсэн бурхныхаа  мэлмийг нээж, эрийн гурван  наадам хийж байна. Уулын эн гэрт чулуугаар бүтээсэн зургаан гартай бурхан эх нутгаа  бүхлээр нь тольдох мэт.

То ван  “Манжийн нутагтай хил залган  оршдог Илдэн вангийн хошууг  хамгаалах эх бурхан бүтээлээ.  Мэргэн ухаан, бүлээн цусаараа бид газар шороогоо  харийнхнаас хамгаалж байна.  Цаашид хэрхэхийг үр хойч  минь мэдсүгэй” хэмээхэд ард  олноороо эх нутгаа магтан  дуулцгаав. Манж амбан, Да  данжаад хоёр чулуун бурхныг  дэлбэлэхээр дарь авч яваад  өөрсдөө дэлбэрч үхдэг. Тэдний хорон санааг мэдсэн То  вангийн хүү дарьтай уутанд нь  цахиур чулуунууд хийсэн юм  байж. То вангийн санаачилгаар  1856-1862 онд бүтээсэн Жигважид Жанрайсэг хэмээх бурхан өдгөө Дорнод аймгийн  Халх гол сумын нутагт бий.  Тус аймгийнхан эл бурхныг  сэргээн  засварлажээ.  Энэ  жил  Жигважид Жанрайсэгийг бүтээсний 150 жилийн ойг тэмдэглэх  билээ. То вангийн мэргэн ухаан,  алдар гавьяаг залуучуудад  мэдүү лэхийн зэрэгцээ бидний  өвөг дээдэс эх нутгаа хойч  үедээ бүтнээр нь өвлүүлэх гэж  ямар их ур ухаан, хүч хөдөл мөр зарцуулж, амь насаараа  хамгаалдаг байсныг харуулж,  бид хойч үедээ юу үлдээж  буйг сануулсан уг жүжгийн  зохиолыг Төрийн шагналт  Д.Төрбат бичиж, Б.Мангалжав  найруулжээ. Хөгжмийг ур лагийн гавьяат зүтгэлтэн  В.Борол дой зохиож, тайзны  зураа чаар Г.Доржгочоо ажиллажээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. С.Ган-Очир гуай өгүүлрүүн:

    Сайхан юм аа, саатан үзэх хувь тохиох болтугай..

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*