Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ойнуудыг хаалаа

Баян-Уул сумын нутаг дахь цаг уурын Онон станцаас авсан мэдээгээр хуурайшилт түймрийн онц аюултай 4-р зэрэглэлд хүрчээ. Иймээс Баян-Уул, Баяндун сумдын нутаг дахь ойнуудыг хаах тухай аймгийн засаг даргын захирамж гарчээ. Ойг хааснаар мод бэлтгэл, ойн дагалдах баялгийг ашиглах, аялал зугаалгаар явах болон бусад үйл ажиллагаа хэсэг хугацаанд хаагдаж байна.

Жил бүр гардаг түймрийн хар гайгаар манай аймгийн ойгоор хучигдсан талбайн хэмжээ хумигдсаар байгаа юм. Тухайлбал 2003 оны судалгаагаар манай аймгийн ойн сангийн талбай 140,9 мянган га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 114 мянган га байжээ. Үүний дийлэнх хувь нь Баян-Уул суманд ноогдох бөгөөд 96400 га ойтой байв. Гэтэл арваадхан жилийн дотор энэ тоо 57 мянган га болтлоо буурсан байна. Бусад сумдад ч мөн адил ойн хүрээ хумигдсан мэдээ бий.

Одоогоор Баян-Уул суманд нутгийн иргэдийн 19 ойн нөхөрлөл 41592 га талбайг эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.

А.Хэрлэн

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Тэнэгүүдэд гуай өгүүлрүүн:

    Ой байгаа юм уу…
    Юу ч үгүй болсон шүү дээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*