Энэ сарын 3-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Халхгол сумын төв Цогтсүмбэр багт Халх голын эрэг дээрээс 3 настай эрэгтэй хүүхэд алга болжээ. сумаас Онцгой байдал, цагдаа, дотоодын болон хилийн цэрэг, Нөмрөгийн дархан цаазат газрын ажилтнууд, ар гэрийнхэн хайж, маргааш нь буюу бямба гарагт Ерэн баатрын хөшөө орчмоос цогцсыг олсон байна.