Дорнод аймгийн мэдээллийн сайт

Матад суманд нэг өдөрт хоёр удаа газар хөдөллөө

11-16

Матад сумын Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэх газар долдугаар сарын 4-нд хоёр удаа газар хөдөлжээ.

Тодруулбал, тухайн өдрийн 14:20 цагт 5.1 мөн 17:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад тухайн газар нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг компанийн ажилчдад чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй хэмээн мэдээлжээ.

Газар хөдөлсөн солбицол: Ө-47002/00//, У-116038/00//

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*