Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн ИТХ Үүрэн телефоны операторуудтай хамтран ажиллана

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2014 оныг “Бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх жил” болгон зарлаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулж байна.

Монгол улсын Зүүн хязгаарт орших Дорнод аймаг нь 123,7 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, хойд талаараа ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, зүүн болон өмнөд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймагтай, баруун урд болон баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай тус тус хиллэдэг. Засаг захиргааны 14 сум, 65 багт халх, буриад, барга, үзэмчин зэрэг угсаатнаас бүрдсэн 75,128 хүн оршин суудаг бөгөөд 70 гаруй хувийг хүүхэд залуучууд эзэлдэг. ОХУ-тай хилийн хоёр, БНХАУ-тай хилийн 2 боомтоор нэвтрэн, харилцан зорчдог төдийгүй, удахгүй 5 дахь Сүмбэр –Рашаантын боомт нээгдсэнээр жуулчин, зорчигчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна.

Хөл, хөдөлгөөн ихсэхийн хэрээр хулгайн гэмт хэрэг, түүний дотор мал хулгайлах гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэж байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2014 онд архидан согтуурах, мал хулгайлах гэмт хэрэгтэй бүх нийтээр тэмцэж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж байна.

Чойбалсан хот нь нийслэл Улаанбаатар хотоос 656 км алслагдсан ч холбоо мэдээлэл, агаарын тээврийн харилцаа сайтай төдийгүй авто тээвэр эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр гэмт хэргийн гаралт их байдгаас мал хулгайлах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд байнга өссөн үзүүлэлттэй байна.

Газар нутгийн дийлэнх хэсгийг хялганат хээр тал эзэлдэг бөгөөд, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр хавар, намрын улирлын хуурайшилтын улмаас ой, хээрийн түймэр ихээр гарч, малчид болон мал сүрэг өвлийн цагт цас, шуурганд уруудах, хил давах, осгох зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд ихээр өртөж байдаг.

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар, Цагдаагийн газрын дарга,цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Н.Гантөмөр нар дээрх гэмт хэрэг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийт малчид, иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор үүрэн телефоны Мобиком, Жи-мобайл, Скайтел, Юнител –ХХК-ны орон нутгийн салбарын удирдлагуудтай 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр уулзаж, улиралд 6 хүртэл удаа “mass msj” үйлчилгээгээр анхааруулга, сэрэмжлүүлэг явуулахаар гэрээ байгуулж ажиллах тухай хэлэлцээд байна.

 

Гэрээ байгуулж ажилласнаар мал хулгайлах гэмт хэргийн гаралт, илрүүлэлт сайжирч, малчид сонор сэрэмжээ дээшлүүлэн, мэдээллийг шуурхай солилцох, гал усны аюулаас урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй арга хэмжээг шуурхай авах боломж бүрдэнэ.

 

Цаг агаарын онцгой үзэгдэл, цас шуурганд уруудаж төөрсөн малчид, иргэдэд туслах, газрын чиг баримжаа олгох зорилгоор утсан харилцааны сүлжээнүүдийн цэгүүдийн уртраг өргөрөгийг сум, баг нэг бүрээр тогтоож таних тэмдгүүдийг байршуулж гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хойшлуулшгүй ажиллагааг явуулах, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, малыг олж тогтоох ажлын хүрээнд нийт сумдын орох, гарах замын дагуу үүрэн телефоны сүлжээ барих газарт багана босгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үүрэн телефоны сүлжээний операторын лого бүхий баганыг 14 сумын орох гарах замын дагуу байрлуулсанаар тус зах зээлд шинээр нэвтрэгчдийн тоо ихэсч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж сайжирч, хэрэглэгчдээ алдахгүй байх, ашиг орлогоо нэмэгдүүлэх сайн талтай.

 

Иймээс үүрэн телефоны операторуудаас хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэxээc гадна улс орон, нийгмийн хөгжилд үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хандив, ивээн тэтгэлэг өгөx замаар нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх, улмаар шинэ үнэ цэнэ, соёлыг түгээн дэлгэрүүлэгч компани, үйлчилгээний байгууллага байхыг зорин ажиллаж байгаад амжилт хүсэхийн сацуу дээрх санаачлан зохион байгуулах ажлыг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ итгэлтэй байна.

ИТХ-ын дэргэдэх  ГХУСАЗСЗ-ийн ажилтан М.Цэрэндаваа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*