Матад сум бэлчээрийн асуудалд оржээ

2024 оны 02-р сарын 27

Дорнод аймгийн 9 сумын нутгаар цагаан зудтай байна. Үүнээс Матад сум хамгийн хүнд нөхцөл байдалтай, цасны зузаан 50-60 см хүртэл зузаарч нягтаршсан нь байдлыг улам хүндрүүлэхэд хүрчээ.

Цас зуданд нэрвэгдэж хамаг малаа алдсан малчид үлдсэн хэдэн малаа авч үлдэх гэж хичээж байна. Матад сум 680 гаруй малчин өрхтэй. Өнгөрөгч онд тус сум 287500 толгой мал толуулсан бол өнөөдрийн байдлаар малын хорогдлын тоо 24 мянгад хүрээд байна.  Мөн хөрш зэргэлдээ аймаг сумын малчид олноор ирж оторлож байгаагийн зэрэгцээ шуурганд уруудсан олон мянган мал бөөгнөрснөөр Матад сум нөөц бэлчээргүй болжээ.

Амьжиргааны хэдэн малаа банкинд барьцаалж зээл авсан олон малчид бий. Гэтэл банкны барьцаанд тавьсан мал нь хорогдож, малчдын хувьд хүнд цохилт болж байна. Малчдад өвс тэжээл, түлш, мөн  хүн хүчний хомсдол гээд олон бэрхшээл тулгарч, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж туйлдаж байгаагаа хэлж байсан юм. Тус сумын Жаргалант, Буян-өндөр , Түмэнхан багуудад хаваржилт хамгийн хүнд байна. Мянгат малчин болоод удаагүй байсан Түмэн хан багийн малчин Г.Баяржаргалынх энэ өвөл мал сүргийнхээ тэн хагасыг алджээ.

 Сумын аюулгүй нөөцийн өвс 130,8 тн, тэжээл 30 тн хивэг малчдад тараасан.

Малчдын түвшинд бэлтгэсэн өвс тэжээл бүрэн дууссан байна.Биднийг мэдээлэл бэлтгээд явж байхад зарим малчид малаа бэлчээх боломжгүй учир  хашаан дотроо өвс өгч , ойр тойрны цасыг ухаж,малтаж хар зам гаргаж гэрийнхээ ойр малаа бэлчээж байгаа талаар ярилаа.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *