Шинэ хоршоо хөдөлгөөн зүүн бүсэд нээлтээ хийлээ

2024 оны 05-р сарын 03

Шинэ хоршоо хөдөлгөөний зүүн бүсийн нээлт Дорнод аймагт зохион байгуулагдав.

📌Зүүн бүсийн нээлтийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун малчид хамгаалагдсан аж ахуйг хоршиж эрхлэх бүрэн боломжтойг онцоллоо.

🐄Одоогоор зүүн аймгууд Дорнод аймагт 46, Сүхбаатар аймагт 47, Хэнтий аймагт 47 мал аж ахуйн хоршоо байна.

✅Малчид хоршоо байгуулан ажилласнаар малын гаралтай түүхий эдээ ченжээр бус биржээр дамжуулж үндэсний үйлдвэрлэгчдэд төдийгүй гадаад оронд экспортлох боломжтой болох юм.

🐏Нэг толгой малд ноогдох орлогоор Дархан-Уул аймаг 216 мянган төгрөгөөр тэргүүлж байгаа ба зүүн бүсийн аймгуудад 85-116 мянган төгрөг байна.

📌Малчдын тогтвортой орлогыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн олон өсөлттэй Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд “Шинэ хоршоо -Чинээлэг малчин” арга хэмжээг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *